Технологи

Apple Intelligence ирэх долоо хоногт хэрэглэгчдэд хүрч эхэлнэ

Apple Intelligence нь iOS 18.1 хувилбарын нэг хэсэг болж, ирэх долоо хоногт албан ёсоор олон нийтэд хүрнэ хэмээн тус компани мэдэгдлээ.

“Apple” компани хиймэл оюун ухааны шинэчлэл болох Apple Intelligence-ийн бета хувилбарыг танилцууллаа. Уг шинэчлэлд хүлээлт үүсгээд буй ChatGPT-ийн интеграцчилал багтаж байгаа аж.

Эдгээр функц нь зөвхөн сүүлийн үеийн шинэ “Apple”-ийн төхөөрөмжүүд дээр ажиллах бөгөөд хэрэглэгчдэд гар утсаа шинэчлэх сэдлийг өдөөнө хэмээн хөрөнгө оруулагчид таамаглаад буй. 

Apple Intelligence нь iOS 18.1 хувилбарын нэг хэсэг болж, ирэх долоо хоногт албан ёсоор олон нийтэд хүрнэ хэмээн тус компани мэдэгдлээ.

iOS 18.2 шинэчлэлийн гол өөрчлөлтүүд:

  • Хэрэглэгчийн хүсэлтийн дагуу урт текстийг дахин найруулж бичих Apple Intelligence-ийн чадвар.
  • Genmoji, “Apple”-ийн шинэ эможи үүсгэгч.
  • Image Playground, “Apple”-ийн AI дүрс үүсгэгч.
  • Image Wand, зургаас объект зэргийг арилгах боломжийг олгох функц.
  • OpenAI компанийн хиймэл оюун ухааны чатбот болох ChatGPT-ийн нэгдэл.

Холбоотой мэдээнүүд

Back to top button