Life
Тренд: Батгыг хөөрхөн болгоё
GenZ үеийнхний дунд “өөрийнхөө өө сэвийн нуух хэрэггүй, батга бол энгийн зүйл” гэх уриа дэлгэрээд байна.
Paullie Skin брэндээс гаргасан янз бүрийн өнгө, дүрстэй батганы наалт худалдаанд гарсан нь үүний эхлэл гэхэд болно. Батга эмчлэхэд туслах идэвхтэй бодис агуулсан батганы наалтыг тод өнгөтэйгөөр гаргасан нь ууртай улаан толбыг “хөөрхөн” хэв маяг болгон хувиргах аж. Тус бүтээгдэхүүнийг
“Бидний хувьд батга гэдэг хүмүүсээс нуудаг, ичгүүртэй зүйл байсан. Үүнийг өөрчлөхийн тулд, өөрийнхөө өө сэвийг нуух шаардлага байхгүй хэмээн энэхүү гоёлын гэж болохуйц эмчилгээний наалтыг гаргасан” хэмээн тус брэндийн захирал Anna Paul мэдэгдсэн.