Спорт

WNBA-ын шинэхэн аваргууд Нью Йорк Либерти

Хойд Америкийн үндэсний сагсанбөмбөгийн холбооны эмэгтэйчүүдийн лиг шинэхэн аваргуудаа өлгийдөн авлаа. 2024 оны WNBA плейоффын ширүүхэн өрсөлдөөн дундаас “Нью-Йорк Либерти” цойлон аваргын титмээ хүртлээ. Энэ нь тус багийн түүхэндэх анхны аваргын цом юм.

“Нью-Йорк Либерти” улирал давахад зөв стратеги, эрч хүчтэй тоглогчдынхоо ачаар финалд “Минесота Линкс” багийг буулган авсан бөгөөд цувралын шийдвэрлэх тав дахь тоглолтонд нэмэлт цагт 62-67-ын харьцаатай ялалт байгуулсан юм. Тус багийн од, Жонкуэл Жонс финалын MVP шагналыг хүртсэн.

Аварга болсон “Нью-Йорк Либерти” ирээдүйн улиралд ч амжилтаа үргэлжлүүлэхийн төлөө бэлтгэл хийх болно. Багийн удирдлага залуу тоглогчдыг хөгжүүлэх, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч, талбай дээрээ илүү сайн нөлөө үзүүлэхийг зорьж байна гэв.

Холбоотой мэдээнүүд

Back to top button