Life

Vape-ийг зөв хаях арга ба байгаль орчинд үзүүлэх нөлөө

Сүүлийн жилүүдэд Vape-ний хэрэглээ ихсэж, нас насны хүмүүсийн дунд түгээмэл хэрэглээ болж байна. Эдгээр төхөөрөмжүүд нь зугаатай, янз бүрийн амттай боловч байгаль орчинд үзүүлэх нөлөө нь харин ноцтой асуудал юм. Vape нь электроны бүрэлдэхүүн хэсэг, литийн батерей агуулдаг учраас зөв хаяхгүй бол байгальд бохирдол үүсгэж, эрүүл мэндэд аюул учруулах эрсдэлтэй.

Vape ихэвчлэн хуванцар, металл, электрон бүрэлдэхүүн хэсгүүдээс бүрддэг. Эдгээр материалыг хаяхдаа анхааралтай байхгүй бол байгальд хортой химийн бодисууд шингэж, хүрээлэн буй орчныг бохирдуулж болзошгүй. Литийн батерейг зөв хаяхгүй бол хогийн цэг дээр гал гарч, хорт бодис ялгаруулах аюултай.

Vape-ийг хэрэглэж дуусаад хаяхдаа хуванцар хайрцагт хийгээд хаях эсвэл батерей дахин боловсруулах үйлдвэрт, хаягдал зай хаях тусгай газар хаявал бидний хүрээлэн буй орчин байгаль орчинд үзүүлэх хорт чанарт нь тодорхой хэмжээгээр багасна.

Хаягдал вейпийн байгаль орчинд үзүүлэх нөлөөний талаар хэрэглэгчдэд мэдээллэх кампанит ажил явуулах нь чухал. Ийм санаачилга нь сургуулийн хөтөлбөр, сошиал медиа кампанит ажил, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран үүнийг хэрхэн зөв ашиглан, зөв хаях вэ талаар мэдээлэл түгээх хэрэгтэй.

Мэдээлэлтэй байх, хариуцлагатай үйлдэл хийх замаар бид хаягдал вейпийн сөрөг нөлөөг бууруулж чадна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button