Спорт

Мбаппе хүчингийн хэрэгт сэжиглэгдэж байна

“Реал Мадрид” багийн од довтлогч, Францын шигшээ багийн ахлагч Килиан Мбаппе Стокгольмд хүчингийн хэрэгт шалгагдаж байгаа талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Тэрбээр уг мэдээллийг үгүйсгэж, албан ёсны мэдээлэл гараагүй байхад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөрийг нь гүтгэсэн хэмээн буруутгаж байна.

ОХУ-ын 2018 оны ДАШТ-ий аварга, Катар 2022 оны дэд аварга Килиан Мбаппе өнгөрсөн баасан гарагт болсон хүчингийн хэрэгт холбогдсон гэх мэдээлэл Шведийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч, уг асуудлаас нь болоод түүнийг Францын шигшээд багтаагаагүй.

Афтонбладет, Экспрессен зэрэг Шведийн сонины мэдээлснээр олон улсад шуугиан тариад байна. Орон нутгийн мэдээлснээр, хэрэг явдал Стокгольм хотын төвд байрлах тансаг зэрэглэлийн Банк зочид буудалд найзуудтайгаа хоёр хоног байх үеэр болсон байна.

Мягмар гарагт Шведийн прокурорууд хүчингийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлснийг баталсан ч сэжигтнийг хэн болохыг тодруулсангүй. Гэсэн хэдий ч хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл нэрээ нууцалсан эх сурвалжаас иш татан Мбаппе мөрдөн байцаалтын гол бай болсон гэж мэдэгджээ.

Үүний хариуд тоглогчийн өмгөөллийн баг шуурхай мэдэгдэл гаргаж, уг мэдээллийг эрс үгүйсгэж, нэр төрд халдсан тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн бөгөөд мягмар гарагт Парист болсон уулзалтад хүрэлцэн ирэхдээ тоглогчийн өмгөөлөгч Делфин Верхейден ийм мэдээлэлд автахгүй байхыг хэвлэлийнхэнд уриалав.

Түүний өөр нэг өмгөөлөгч Мари-Аликс Кану-Бернард мягмар гарагийн орой Франс Пресс агентлагт хэлэхдээ Килиан Мбаппе энэ мэдээнд “шоконд орсон” бөгөөд өөрийг нь гүтгэсэн гэж үзэж байна. “Тэр ямар ч буруу зүйл хийгээгүй учраас тайван байгаа.”

Нөгөөтэйгүүр, хохирогч өнөөг хүртэл чимээгүй байгаа бөгөөд “Одоогоор тайлбар өгөх боломжгүй” гэж мэдэгдсэн нь Швед дэх мөрдөн байцаалтын явцыг удаашруулж байгаа гэнэ.

Хөлбөмбөгийн үүднээс авч үзвэл нөхцөл байдал Мбаппегийн хувьд ч гэлтгүй шинэ клуб болох Реал Мадрид болон Францын шигшээ багийн хувьд ноцтой асуудал болж болзошгүй юм. Дүгнэлт хийхэд эрт байгаа ч энэ маргаан түүний нэр хүндийг унагасан бөгөөд энэ нь түүний клубтэй харилцах харилцаа, түүний ирээдүйд хэрхэн нөлөөлөхийг харах л үлдлээ.

Шведийн шүүхээс албан ёсны мэдээлэл гараагүй, Мбаппе ч албан ёсоор буруутгагдаагүй байгаа болохоор энэ дуулиант мэдээ ойрын өдрүүдэд хэвлэлүүдээр их явах бололтой.

Холбоотой мэдээнүүд

Back to top button