МЕТА WHATSAPP, INSTAGRAM БОЛОН БУСАД ОЛОН САЛБАРТ АЖИЛЧДАА ЦОМХОТГОЖ БАЙНА
Мета WhatsApp, Instagram, Reality Labs зэрэг платформуудынхаа ажилчдаа цомхотгож эхэлжээ. Шинжээчдийн таамаглаж буйгаар энэ нь ямарваа нэг томоохон бүтцийн өөрчлөлт бус зохион байгуулалтын цомхотгол руу шилжиж байгаа гэв.
Эдгээр жижиг цомхотгол нь хэд хэдэн хэлтсийн бүтцийн өөрчлөлттэй давхцаж байгаа нь Мета компанийг зөвхөн цомхотгол хийж байна гэхээс илүүтэй ажиллах хүчээ, ажилчдаа удирдах стратегийн хүрээнд хийж байгаа ажил хэмээн тодорхойлов.
Энэхүү цомхотголын нь энэ оны эхээр компанийн Reality Labs хэлтэст цөөн тооны ажилчдаа ажлаас нь чөлөөлснөөр эхэлсэн гэж хэлж болно. Метагийн үйл ажиллагааны бүтцэд хийгдэж буй өөрчлөлт болж байна.
Гүйцэтгэх захирал Марк Зукербергийн “үр ашгийн жил”-д анхаарлаа хандуулсны нэг хэсэг болгон Мета 2022 онд 11,000 ажилтнаа, 2023 онд нэмж 10,000 ажилтнаа цомхотгосон. Энэ цомхотгол өнөө жил ч үргэлжилж ажилтнуудаа ажлаас нь чөлөөлж байгаа аж.