Урлаг

Роботын бүтээсэн зураг 180,000 доллараар үнэлэгдэж байна

Хүн дүрст роботын бүтээсэн зургийг дуудлага худалдаанд зарах гэж байгаа ба энэ нь 180,000 доллар хүртэл үнэлэгдэх төлөвтэй байна.

Ai-Da гэх робот нь нэрт математикч, компьютерын эрдэмтэн Алан Тюрингийн “AI God” хэмээх зургийг өөрийн гидравлик хөдөлгүүртэй гараар бүтээжээ. Загварлаг боб үсний засалт, комбинезон, робот гар, хүнтэй төстэй царайтай робот нь зураач, дизайнер, яруу найрагч байхаар бүтээгдсэн. 2019 онд уг роботыг Британийн галерист Айдан Меллер нь Оксфордын их сургуультай хамтран бүтээсэн юм. Ai-Da нь камерын нүдтэй, хиймэл оюун ухаанаар ажилладаг бөгөөд энэ нь хүмүүстэй харилцах, шүлэг зохиох боломжийг олгодог.

“Би энэхүү уран бүтээлээрээ дамжуулан Алан Тюрингийн ололт амжилт, компьютер, хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг дурссан” хэмээн Ай-Да өөрийн 7 фут өндөртэй зургийнхаа тухай ярьжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button