Спорт

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 11 дэх ялалтаа байгууллаа

АНУ-ын Флорида мужийн Плант Сити хотын Probox event center- д зохиогдсон мэргэжлийн боксын Super featherweight жингийн тулаанд Эрдэнэбатын Цэндбаатар Доминкан улсын боксчин Ф.Фортунатог ялж мэргэжлийн боксын 11 дэх ялалтаа байгууллаа. 10 үе тулалдсан бөгөөд шүүгчдийн шийдвэрээр манай улсын тамирчинд ялалтыг өглөө. Ийнхүү тэрээр мэргэжлийн боксын замналаа нэг ч ялагдалгүйгээр цааш үргэлжлүүлэхээр болж байна.

Мөн өнөөдөр гавьяат тамирчинЭ.Цэндбаатарын төрсөн өдөр тохиоц байгаа бөгөөд тэрээр өөртөө болон эх орнодоо аваргын бүсээр бэлэг барилаа.

Холбоотой мэдээнүүд

Back to top button