Спорт

The MongolZ багийн уригдсан Elisa Masters Espoo тэмцээн өнөөдөр эхэлнэ

#CS2 The MongolZ багийн уригдсан 200,000 ам.долларын шагналын сантай “Elisa Masters Espoo 2024” тэмцээн өнөөдөр 18:00 цагаас хийнэ.

Elisa Esports-оос зохиож буй 200,000 ам.долларын шагналын сантай “Elisa Masters Espoo 2024” тэмцээн Финландын Эспоо хотод өнөөдөр эхэлнэ.

Тэмцээнд Монголын The MongolZ уригдсан. “А” хэсэгт багтсан тэд эхний тоглолтоо талбайн эзэн Финландын “JANO Esports” багтай 18:00 цагаас хийнэ.

Нээлтийн тоглолт Bo1 журмаар болох бөгөөд хожвол үргэлжлүүлэн 22:00 цагаас, хожигдвол 00:30 цагаас тоглох юм.

Бусад тоглолтууд Bo3 журмаар болно. The MongolZ-ын хэсэгт Шведийн “Ninjas in Pyjamas”, Украины “B8” багууд багтаж байна.

Хэсгээс хоёр баг playoffs-т шалгарах бөгөөд аваргын төлөөх тоглолт Bo5 журмаар болно.

Тэмцээний шууд дамжуулалтууд Twitch дээрх “HeatoN”, “Elisa Viihde”, “Elisa Esports” сувгаар гарах мэдээлэлтэй байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button