Авто

“Paris Auto Show”-д 50 орчим брэнд цахилгаан загваруудаа танилцуулна

90 дэх жилдээ зохион байгуулагдаж буй Европын хамгийн том автомашины үзэсгэлэн нээлтээ хийгээд байна. Аравдугаар сарын 14-20-ны өдрүүдэд үргэлжлэх “Paris Auto Show”-ийн энэ жилийн арга хэмжээнд Европын болон олон улсын 50 орчим брэнд шинэ цахилгаан загвараа танилцуулна. Энэ жилийн хувьд хямд үнэ дээр төвлөрч байгаа нь онцлог болж байна. Одоогоор Европт цахилгаан автомашины дундаж үнэ ердөө 45 мянган ам.доллар байна.

Украины дайнаас үүдэн Европт амьдрах өртөг нэмэгдсэн учраас Герман, Швед зэрэг улс цахилгаан автомашинд олгодог татаасаа бууруулаад байгаа юм.

Европоос “Renault” компани хямд үнэтэй загвараа танилцуулаад байна. 1960-аад оны алдартай загвараа орчин үеийн шийдлээр бүтээсэн “R4” SUV ангиллын автомашин нь 35 мянган евро хүрэхгүй үнээр борлуулагдах төлөвтэй байгаа аж.

“Paris Auto Show”-д БНХАУ-ын есөн компани оролцож байна. БНХАУ-ын “GAC” компани нэг цэнэглэлтээр 750 км зай туулах чадалтай, SUV ангиллын “AION V” цахилгаан автомашинаа танилцууллаа. Хоёр дахь үеийн  “AION V” нь 30,000-43,000 ам.долларын үнэтэй.

Харин “BYD” компани 141 мянган ам.долларын үнэтэй, усанд хөвдөг,  тансаг зэрэглэлийн хосолмол хөдөлгүүрт “Yangwang U8” загвараа танилцуулах юм байна.

Мөн бусад өвөрмөц сонирхолтой машинууд танилцуулагдсан билээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button