Технологи
“Microsoft” компанийн хиймэл оюун хариуцсан дэд захирлуудын нэг Себастьен Бубек ажлаасаа гарч, “OpenAI” компанид ажиллахаар болсныг “Microsoft” компани мэдээллээ.
“Microsoft”-д 10 жил ажилласан тэрбээр “OpenAI”-ийн “AGI” буюу хиймэл ерөнхий оюуныг хөгжүүлэх төсөл дээр ажиллах юм байна. Хиймэл ерөнхий оюун гэдгийг тус компани “Эдийн засгийн өндөр үр ашигтай ажлуудыг хүнээс илүү гүйцэтгэх бие даасан систем” хэмээн тодорхойлж байгаа аж.
“Microsoft” нь “OpenAI”-ийн хамгийн том хөрөнгө оруулагч, мөн өрсөлдөгч юм. Тус компани Себастьен Бубектэй “OpenAI”-д хийж буй ажлаар нь дамжуулан цаашид хамтран ажиллахдаа таатай байна гэж мэдэгдсэн байна.