Авто

Tesla-ийн Robotaxi-г шуугиан дэгдээх гэсэн оролдлого хэмээв

Тесла пүрэв гарагт болсон “Бид, робот” арга хэмжээний үеэр жолоочгүй робототаксигаа танилцуулсан.

Waymo компанийн гүйцэтгэх захирал асан Жон Крафчик Илон Маскийн “Бид, робот” арга хэмжээнд сэтгэл хангалуун бус байснаа илэрхийлсэн бөгөөд тэрээр Тесла аюулгүй, хүртээмжтэй бизнесийг бий болгоход нухацтай ханддаггүй, роботакси ч ялгаагүй хэмээн хэлсэн.

Wall Street-ийн зарим шинжээчид мөн Илон Маскийн танилцуулсан бүтээлүүдэд сэтгэл дундуур байсан ба Илон Маск-ийн илтгэл тэдний сэтгэлт огтхон ч хүрч чадаагүйг онцлов.

Тесла 20 орчим тооны киберкаб үйлдвэрлэсэн ба эдгээр машинуудыг 2027 оноос өмнө үйлдвэрлэгдэх болно гэж мэдэгдсэн. Роботаксины хажуугаар Тесла 20 зорчигчтой Робован болон түүний Optimus хүн дүрст роботуудыг үзүүлэв.

Гэвч Маск бүтээгдэхүүнийхээ талаар шуугиан дэгдээх гэсэн оролдлого нь Крафчик болон Теслагийн зарим хөрөнгө оруулагчдын урмыг хугалсан үйл явдал боллоо хэмээн дүгнэж байгаа аж. Баасан гарагийн байдлаар Теслагийн хувьцаа 10 хувиар унасан байна.

Waymo болон Tesla нар хиймэл оюун ухаанд суурилсан өөрөө жолоодлогын технологийн шилдэг байгууллага болохын төлөө тэмүүлж яваа компаниуд. Крафчик 2021 онд Waymo-ийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн ч EV( цахилгаан машин) салбарт нөлөөтэй нэгэн хэвээр байна. Тэрээр одоо Ривианы захирлуудын зөвлөлд ажилладаг.

2024 оны 10-р сарын 10-нд болсон "Бид, робот" арга хэмжээний үеэр Теслагийн Робованы зураг.
Теслагийн Робованыг компанийн зохион байгуулсан “Бид, робот” арга хэмжээний үеэр. Тесла

Крафчик Business Insider сэтгүүлд цахим шуудангаар илгээсэн мэдэгдэлдээ Маскыг ерөнхийлөгч асан Дональд Трамптай зүйрлэсэн байна.

“2016 онд Дональд Трамп “Би Тавдугаар өргөн чөлөөний голд зогсоод хэн нэгнийг буудаж чадна, тэгвэл би нэг ч сонгогчоо алдахгүй, тийм үү?” гэж хэлж байсныг санаж байна уу” гэж Крафчик бичжээ. “Өнгөрсөн шөнө болсон үйл явдал нь автомашин үйлдвэрлэгчийн хувилбар байсан бөгөөд Теслагийн гүйцэтгэх захирал Дональд Трампын дүрд тоглосон мэт үйл явдал боллоо.” хэмээв. Мөн тэрээр “Хэрэв тэд аюулгүй, хүртээмжтэй робототаксины бизнесийг цогцлоох тал дээр нухацтай хандсан бол өнгөрсөн шөнийн үйл явдал болохгүй байсан.” гэж нэмж хэлэв. Крафчик-ийн хэлж буйгаар Тесла олон нийтийн хэрэгцээнд зориулан Роботаксиг олноор үйлдвэрлэхээс өмнө саад бэрхшээлтэй тулгарч магадгүй юм.

Автономит тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын мэргэжилтэн Фил Купман BI-д хэлэхдээ, Тесла жолооны хүрдгүй, дөрөөгүй машиныг олноор үйлдвэрлэж, худалдахын тулд эхлээд засгийн газраас зөвшөөрөл авах шаардлагатай болно.

Крафчик мөн Роботаксины суудал нь өндөр настан зорчигчид болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүндрэл учруулж болзошгүйг хэлэв.

“Waymo болон бусад компаниуд ийм технологийг хэрэглэгчдийн гарт хүргэхийн тулд хүртээмж, тав тух, аюулгүй байдлыг сайжруулж, маш ухаалаг өндөр мэдрэгчтэй автомашиныг хөгжүүлж ажилладаг. Харин энэ тээврийн хэрэгсэл нь эдгээр бүх шинж чанарыг алдагдуулж байна.” гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна.

Жон Крафчик Веймо
Жон Крафчик бол Waymo компанийн гүйцэтгэх захирал асан. Horacio Villalobos – Corbis/Getty Images

Маскийн илтгэл Уолл Стритийн зарим шинжээчдийн сэтгэлийг хөдөлгөж чадсангүй.

Хөрөнгө оруулалтын банкны Morgan Stanley компанийн шинжээч энэ үйл явдлыг нарийн ширийн зүйл дутмаг байсны улмаас “сэтгэл дундуур” гэж тодорхойлжээ.

“Бид танилцуулгын агуулга, нарийн ширийн зүйлд сэтгэл дундуур байсан. Иймээс энэ үйл явдлын дараа TЕSLA дарамтанд орно гэж бид таамаглаж байна” гэж салбарын шинжээчид ч мэдэгдэв.

Wedbush-ийн шинжээчид Теслагийн танилцуулгыг магтсан бөгөөд энэ нь “Теслагийн ирээдүй ба хэрэглэгчдэд зориулсан хойч үеийн тээврийн хэрэгслийн тухай” гэж хэлсэн боловч тодорхой мэдээлэл дутмаг байсантай санал нийлэв.

“Өнөө өглөө хөрөнгө оруулагчид нарийн ширийн мэдээлэл хаана байна вэ гэж давшлангуй асууж эхлэв. Тесла энэхүү стратегийн бие даасан алсын хараатай холбоотой нарийн ширийн зүйлийг нарийвчлан судлахад илүү их цаг зарцуулах ёстой байсан гэдэгтэй бид бүрэн санал нийлж байна. Энэ нь цаашдын хувьцааны үнэд нөлөөлнө.” гэж Wedbush-ийн шинжээчид хэлэв.

Холбоотой мэдээнүүд

Check Also
Close
Back to top button