ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН УАШТ ЛХАГВА ГАРАГТ ЭХЭЛНЭ
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Өсвөр үе болон Залуучуудын Улсын аварга шалгаруулах барилдааныг өнөө жил 10 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Монгол Бөхийн Өргөөнд Өмнөговь аймагтай хамтран зохион байгуулна.
Энэ жилийн тэмцээний онцлог нь 20 гаруй жил оролцогчдыг зөвхөн аймаг дүүргийг төлөөлүүлж оролцуулж ирсэн байдлыг өөрчлөн бөхийн дэвжээд, спорт хороо, клуб, биеийн тамирын сургуулиудын шилдэг бөхчүүдийг оролцуулахаар шийдвэрлэсэн явдал юм.
Аймаг, дүүрэг, дэвжээд, бөхийн клуб, спорт хороодоос гадна ОХУ-ын Тува улсын өсвөр бөхийн аварга баг оролцохоор урьдчилсан мэдүүлгийг ирүүлээд байна.
Үндэсний бөхийн ирээдүйн өнгийг тодорхойлох ач холбогдол бүхий тус тэмцээний нас бүрийн барилдаан 3 өдөр үргэлжилнэ.
Үзэгч, дэмжигч, бөх сонирхогчдыг урьж байна.
Эх сурвалж : МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО