Урлаг
Тейлор Свифт АНУ-д тохиосон гамшгийн хохиролд 5сая доллар хандивлалаа
Тейлор Свифт Хелэн болон Милтон хар салхитай холбоотой тусламжийн ажилд 5 сая доллар хандивлажээ.
Милтон хар салхи нь Флорида мужийг дайран өнгөрч, 2 сая байшин цахилгаангүй болоход хүрчээ. Мөн Хелэн хар салхи мужийн хойд хэсгээр Жоржиа болон Каролина мужуудыг дайран өнгөрч, их хэмжээний үер болон бусад хохирол учруулснаас хойш хоёр долоо хоног хүрэхгүй хугацаа өнгөрч байна.
Свифт байгалийн гамшгийн үед буяны үйлсээрээ алдартай. 2023 оны 12-р сард тэрээр зургаан хүн нас барж, олон зуун барилга байгууламж эвдэрсэний дараа төрөлх Теннесси муждаа хар салхины тусламжийн ажилд нэг сая доллар өгсөн. Тэрээр 2020 онд мөн адил зорилгоор дахин нэг сая доллар өгсөн түүхтэй билээ.