Технологи
Xiaomi бренд эвхэгддэг шинэ загвартaa патент авах хүсэлт гаргажээ
Xiaomi ухаалаг утасны шинэ загвартаа оюуны өмчийн эрх авахаар Хятадын Оюуны өмчийн үндэсний газарт (CNIPA) өргөдөл гаргажээ. Хятадын гар утасны брэнд нь эвхэгддэг ухаалаг гар утас гаргахаар ажиллаж байгаа аж. Зурагнаас нь харахад шинэ загвар нь өнгөрсөн сард худалдаанд гарсан Xiaomi Mix Flip-тэй төстэй харагдаж байна. Тус компани энэ оны сүүлээр Xiaomi 15 Pro-г гаргах төлөвтэй байна.
Энэ загвар нь эвхээгүй байхдаа энгийн гар утаснаас илүү том харагддаг. Утсыг эвхэх үед гаднаа нугас харагдахгүй байдлаар бүтээж байгаа хэмээн мэдэгдэв. Гэхдээ одоогоор патентын өргөдлийн талаар Xiaomi-ийн зүгээс дэлгэрэнгүй мэдээлэл хараахан өгөөгүй байна.