EDU

2024 оны өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь гарлаа

Энэ жилийн өвлийн Монгол хэл бичгийн шалгалт болон Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын хуваарийг танилцуулж байна. Шалгалтын бүртгэл 2024 оны 10-р сарын 10-наас 11-р сарын 10-ны хооронд eyesh.eec.mn цахим хуудсаар явагдана.

Шалгуулагчид англи хэл, биологи, газар зүй, математик, монгол хэл, нийгэм судлал, орос хэл, түүх, физик, хими зэрэг хичээлээс хоёроос дээш хичээл сонгох бөгөөд бүртгэлийн хугацаанд хичээл сонголтоо хийж, төлбөрөө төлснөөр бүртгэл баталгаажих юм.

  • Шалгуулагчид шалгалтын байранд ирэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна.
  • Бүртгэлийн хуудас /Таны бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn цахим хаягийн “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч “Бүртгэлийн хуудас” хэсгийг сонгоод “Хэвлэх” хэсэгт дарж хэвлэж авна/
  • Суудлын хуваарь / Шалгуулагч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn цахим хаягийн “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч “Суудлын хуваарь” хэсгийг сонгоод “Хэвлэх” хэсэгт дарж хэвлэж авна/
  • Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
  • Бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг

Шалгуулагчид шалгалтын хуваарьт заасан цагаас нэг цагийн өмнө шалгалтын байранд ирсэн байх ба анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй аж.

Холбоотой мэдээнүүд

Back to top button