Life

Өвлийн улиралд орон гэргүй амьтдыг хэрхэн хамгаалах вэ?

Юу юугүй өвлийн улирал айлчлах нь. Дулаан хувцас өмссөн, хорогдох дулаан газартай бид тэгтлээ даардаг байхад гудамжны амьтад хэр их даардаг бол? 

Зургийг: Unread.mn

Орон гэргүй амьтад өвлийн улиралд олон тооны хүнд хэцүү нөхцөл байдлыг даван туулдаг. Хүйтнээс хоргодох газар хайж, хоол хүнс олдохоо болихоос эхлүүлээд хүйтний улирал тэдний эрүүл мэндийг нь асар ихээр доройтуулдаг. Мэдээж тэдгээр амьтад өөрсдийн хүслээр орон гэргүй байгаа биш юм. Эзэндээ хаягдах, хариуцлага алдсаны улмаас тэжээвэр амьтнаа алдах зэрэг нь хамгийн том шалтгаан юм. 

Тэдний хувьд өвлийн улирал гэдэг өршөөлгүй, ширүүн, маш удаан хугацаанд үргэлжилдэг хүнд цаг үе. Энэ удаад бид өвлийн улирал орон гэргүй амьтдад хэрхэн нөлөөлдөг болон, өөрсдийн зүгээс хэрхэн тусалж чадах вэ гэдгийг хүргэж байна.

Hypothermia: Бага температур нь амьтдад гипотерми үүсэхэд хүргэдэг. Ялангуяа зохих дулаан хоргодох газар байхгүй үед энэ нь элбэг тохиолдоно.

Хөлдөлт: Хөлдөлт нь амьтдын чих, сарвуу, сүүл зэргүүдэд амархан бөгөөд удаан хугацаагаар бий болдог. 

Шингэн алдалт: хүйтэн уур амьсгал нь шингэн алдалтад хүргэдэг. Учир нь амьтад энэхүү улиралд хэт хүйтэн болон хөлдсөн ус уухаас зайлсхийдэг. Энэ нь эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлдөг ба аливаа өвчинд өртөх магадлалыг нэмэгдүүлдэг.

Хоол тэжээлийн дутагдал: Хүйтэн цаг агаарт орон гэргүй амьтад дулаахан байхын тулд нэмэлт калори шаардлагатай байдаг. Хоол тэжээлийн дутагдал нь дархлааны тогтолцоог сулруулдаг талтай.

Сарвуу: Цас, мөс нь амьтдын сарвуунд нөлөөлж, цочрол өгөхөөс гадна зүсэх тохиолдол их. Мөн замын давс нь сарвуунд нь химийн түлэгдэлт үүсгэдэг. 

Осол гэмтэл: Гулгамтгай болсон зам гадаргуу нь тэжээвэр болон орон гэргүй амьтад аль алинд нь осол гэмтлийг дагуулдаг. 

Амьд үлдэх: өвлийн улиралд зэрлэг амьтад хоол хүнс олох, хоргодох байр олдох нь тун ховор болдог. Үүнээсээ болж хоорондоо өрсөлдөх, бие биеэ гэмтээх зэрэг явдлууд гардаг.

Зулзага: Шинэхэн төрсөн зулзагууд хүйтний улиралд бүр ч эмзэг бөгөөд өртөмтгий байна. Зохих ёсны анхаарал халамж шаардлагатай энэ үедээ гудамжинд эсэн мэнд үлдэнэ гэдэг нь хэцүүхэн даваа.

Дээрх шалтгаануудад үндэслэн өөрсдийнхөө хэмжээнд хэрхэн туслах талаар зөвлөмж хүргэе.

Зургийг: Unread.mn

Дулаан байраар хангах: амьтдыг хэт хүйтэн, салхинаас хамгаалахын тулд дулаалга, хөнжил, сүрлэн байр барих, эсвэл барихад дэмжлэг үзүүлэх боломжтой. 

Гипотерми болон хөлдөлтийг шалгах: Таны олсон амьтан чичрэх, арьсны өнгө өөрчлөгдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн байвал амьтны эмчид үзүүлэхийг зөвлөе. Энэ хоорондоо хөнжил эсвэл бүлээн усны сав ашиглан дулаацуулаарай.

Хоол хүнс болон ус: өвлийн улиралд нэмэлт илчлэгээр хангахад туслах болон хэт хүйтэн биш ус өгч байх. Энэ нь биеийн температур болон дархлаагаа хадгалж үлдэхэд тусална.

Мэдээлэл хуваалцах: Аль болох олон хүнд энэ амьтдад туслах боломжийг олгож өгч хаана ямар амьтан байгааг мэдээлснээр илүү олон амь аврагдах боломжтой юм. 

Дүгнэж хэлэхэд, өвлийн улиралд орон гэргүй тэжээвэр амьтдыг халамжлах нь энэрэнгүй зан, бодит хэрэгцээ юм. Энэ нь хувь хүн, олон нийт, байгууллагуудаас шууд утгаараа өрөвдөх сэтгэл, үйлдлийг шаарддаѓ. Хамтдаа хүчин чармайлтаа нэгтгэснээр хүйтний улиралд орон гэргүй амьтдад дулаан бөгөөд аюулгүй байдал, итгэл найдварыг өгч чадна. 

Зургийг: Unread.mn

Холбоотой мэдээнүүд

Back to top button