Life

Хүнд хэр хэмжээний нойр хэрэгтэй вэ?

Өдөр бүр унтах цаг нойроо зохицуулна гэдэг хэцүү. Гэхдээ хэр их нойр авснаас шалтгаалаад жин, бодисын солилцоо, тархины үйл ажиллагаа, арьсанд тань хүртэл нөлөөлдөг. 

Өдөрт сэрэх цаг ижил байсан ч орой унтах цаг өөр өөр байх нь хэвийн зүйл. Гол нь өдөрт шаардлагатай зохих хэмжээний нойрыг л авах хэрэгтэй. Өдрийн цагаар 30-аас илүү минут унтах нь шөнийн нойр алдагдахад хүргэж болзошгүй.


Та өдөрт хэдэн цаг унтах хэрэгтэй вэ?

  • 3сар хүртэл: 14-17 цаг
  • 4-11 сар: 12-16 цаг
  • 1-2 нас: 11-14 цаг  
  • 3-5 нас: 10-13 цаг
  • 6-12 нас: 9-12 цаг
  • 13-18 нас: 8-10 цаг
  • 18-64 нас: 7-9 цаг
  • 65 болон түүнээс дээш: 7-8 цаг

Хэрвээ нойроо гүйцэт авч чадахгүй бол яах вэ?

Хэтэрхий бага нойр авах нь таны биеийн энгийн систем, нөхөн сэргээх систем зэргийг гажуудуулдаг. Хэр гүн унтахаас таны биеийн болон сэтгэцийн эрүүл мэнд хамаардаг. Удаан хугацаанд бага нойртой явах үед тархи үүргээ гүйцэтгэж чадахаа больдог ба ажлын гүйцэтгэлд нөлөөлдөг. Жишээ нь: 

  • Сэтгэлзүйн хямрал
  • Сэтгэл түгшүүрийн эмгэг
  • Архаг өвчин сэдрээлт 
  • Анхаарал сулралт
  • Батгашилт
  • Таргалалт зэрэг сөрөг нөлөө үзүүлнэ.

Хэрвээ зохих хэмжээнд унтсан ч ядраад байвал дараах шалтгаантай байж болно.

  • Унтах орчин
  • Цуг унтаж буй хүн эсвэл тэжээвэр амьтны чимээ, хөдөлгөөн
  • Нойргүйдэл
  • Архаг өвдөлт
  • Сэтгэлзүйн байдал гэх мэт.

Холбоотой мэдээнүүд

Back to top button