EDU

Уншихад хэзээ ч оройтохгүй есөн гадаад ном

Унших гэдэг нь өөрийгөө хөгжүүлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга юм. Маш олон асуултын хариулт болон шинэ мэдлэгийг бий болгодог. Урт өдрийн дараа сэтгэл санаагаа тайвшруулах арга болгон ашиглах ч боломжтой онцгой дадал. 

OpenAI компанийн захирал Sam Altman-ны санал болгосон өөрийгөө хөгжүүлэх, шинэ санаа төрүүлж, урам зориг бэлэглэх номын жагсаалтыг хүргэж байна.


1. Man’s search for meaning 

Виктор Франклийн “Man’s search for meaning” зохиол нь төсөөлшгүй уй гашууг үл харгалзан амьдралын утга учрыг олох талаар судалдаг сэтгэлзүйн сонгодог бүтээл юм. Зохиолч өөрийн туршлагаараа дамжуулан ямар ч нөхцөл байдалд өөрийн өвөрмөц зорилгоо олж болохыг үзүүлжээ.

2. Thinking, Fast and Slow

Зохиолч Даниел Каннеманий уг бүтээл нь бидний тархи хэрхэн сэтгэж, шийдвэр гаргадаг талаар судалжээ. Бид мэдээллийг хэрхэн боловсруулдаг, зөн совин яагаад бодож олсон үр дүнгээс бага найдвартай байдгийг өөрийн Нобелийн шагнал авсан судалгаандаа тулгуурлан тайлбарлажээ. 

3. Zero To One

“Тэгээс нэг” бүтээл нь инновацад уламжлалт бус хандлагыг авч үздэг. Тус номын зохиолч Петер Тиэл аль хэдийн байгаа зүйлийг сайжруулахаас илүү шинэ зүйл бүтээх нь илүү чухал гэж үздэг. Тиймээс ч тус зохиол нь инновац, бүтээлч байдлын талаарх бодлыг өөрчлөх зорилготой юм.

4. Brave New World

Олдос Хакслигийн аз жаргалыг бий болж, хувь хүний чанар алдагдах ирээдүйг хүргэж байна. Тус бүтээлийн нийгэмд үзүүлэх нөлөө, өгүүлэх гэсэн санааг эргэцүүлэн энэхүү тогтолцооноос гарах гэсэн хэн бүхнийг дэмжих талаар танд өгүүлэх болно.

5. The Beginning of Infinity

Тус бүтээл нь хүний оюун ухаан, төсөөллийн хүчний тухай юм. Хэрэв бид оюун ухаанаа бүрэн дүүрэн ашиглах юм бол аливаад хүрэхэд хязгаар байхгүй хэмээн тус бүтээлийн зохиолч үздэг. Энэхүү ном нь таны өөрийн чадавх болон бидний эргэн тойрон дах ертөнцөд юу болох талаарх бодол хандлагыг өөрчлөх болно. 

6. Blitzscaling

Blitzscaling ном нь старпап байгууллагууд чанар, урт хугацааны тогтвортой байдлыг алдагдуулахгүйгээр хэрхэн өсөлтийг хурдасгах талаар тайлбарлажээ. Airbnb, Facebook, Googleзэрэг хамгийн амжилттай байгууллагуудын талаарх жишээ судалгааг гаргажээ.

7. Superintelligence

Хиймэл оюун ухаан хүн төрөлхтний ирээдүйд эерэг ба сөрөг нөлөө үзүүлж, өнөөдөр бид энэ талаар юу хийж чадахыг өгүүлжээ. Машинууд хүнээс илүү ухаалаг болох үед юу болох талаар бодож үзсэн үү? Тус номын зохиолч Ник Бостром үүний үр дагаврыг судалж, хиймэл оюун ухааныг хүний хяналтад байлгах арга замыг санал болгожээ.

8. Winning

Тус бүтээл нь түүхэн дэх хамгийн амжилттай гүйцэтгэх захирлуудын нэгээс шинэлэг байгууллагыг хэрхэн бий болгох талаар практик зөвлөгөөг хүргэж байна. Байгууллага доторх соёлыг бий болгоход юу хэрэгтэй байдаг талаар ойлголт өгөх ба манлайлал, удирдлагын талаарх бодлоо дахин эргэцүүлэхэд тань туслах юм.

9. Secrets of Sand Hill Road

Тус бүтээл нь биднийг Цахиурын хөндийд аваачих ба захирлууд хэрхэн ажилладаг, гарааны бизнес эрхлэгчдээс юуг эрэлхийлдэг зэрэг тоймыг хүргэх болно. Энэ нь зарим шилдэг хөрөнгө оруулагчдын хэтийн төлөвийг илтгэж, хөрөнгө босгох, хөрөнгө оруулагчдыг татах талаар шинэхэн санааг өгөх юм.

Холбоотой мэдээнүүд

Back to top button