Facebook-ийн үүсгэн байгуулагч Mark Zuckerberg дэлхийн хамгийн баян 2 дахь хүн боллоо.
Мета компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг хөрөнгийн хэмжээгээрээ Амазоны үүсгэн байгуулагч Жефф безос болон Louis Vuitton, Gucci, Celine зэрэг тансаг зэрэглэлийн брэндүүдийг эзэмшигч LVMH компаний захирал Бернард Арно нарыг гүйцэж дэлхийн хамгийн баян 2 дахь хүн боллоо. Бloомбергийн тэрбумтнуудын жагсаалтаар түүний хөрөнгө 206 тэрбум долларт хүрсэн бөгөөд хөрөнгийн хэмжээгээрээ Элон Маскийн дараа 2-т жагсаж байна.
Түүний хөрөнгийн хэмжээ 2024 онд 78 тэрбум доллароор нэмэгдэж Бloомбергийн тэрбумтнуудын жагсаалтаар дэлхийд 200 тэрбумаас дээш хөрөнгөтэй гуравхан хүний нэг боллоо. Одоогоор Тесла болон Х компаниудын гүйцэтгэх захирал Элон Маск 256 тэрбум, Амазоны үүсгэн байгуулагч Жефф Безос 205 тэрбум долларын хөрөнгөтэй байна.
2004 онд Facebook-ийг үүсгэн байгуулсан 40 настай Зукербергийн хөрөнгийн дийлэнх хэсэг Метагийн хувьцаанаас хамааралтай. Meta (META) компанийн хувьцаа 2024 онд 72 гаруй хувиар өсөөд байсан бол өнгөрөгч Баасан гарагт Мета компанийн хувьцааны ханш 2,26%-иар өсөн 595,94 ам.долларт хүрч дээд амжилт тогтоожээ. Мета нь Facebook, Instagram, Threads гэх мэт алдартай олон нийтийн мэдээллийн платформууд, мөн шууд мессеж илгээх WhatsApp программыг ажиллуулдаг.
Цукерберг бол энэ жил хөрөнгө чинээ нь огцом өссөн цорын ганц технологийн магнат биш юм. Nvidia-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуан болон Oracle-ийг үүсгэн байгуулагч Ларри Эллисон нарын хөрөнгө 2024 онд 63.5 тэрбум доллар болон 55.9 тэрбум доллароор тус тус өсөөд байна.
Эх сурвалж: Bloomberg, CNN