Авто

БНХАУ цахилгаан автомашины татаасаа 2 дахин нэмэгдүүлснээр “Tesla”-ийн борлуулалт өсөх төлөвтэй

“Tesla” III улиралд олон улсын зах зээлд 462 мянга 900 нэгж автомашин нийлүүлсэн байх төлөвтэй байна 

БНХАУ цахилгаан автомашины хэрэглээг дэмжих татаасаа хоёр дахин нэмэгдүүлснээр “Tesla” компанийн борлуулалт өсөх төлөвтэй байна. Тодруулбал: БНХАУ-ын Засгийн газраас иргэд хуучин автомашинаа цахилгаан шинэ автомашинаар солихыг урамшуулах зорилготой татаасаа өсгөж байгаа аж.

“Tesla” компани энэ оны III улиралд олон улсын зах зээлд нийт 462 мянга 900 нэгж автомашин нийлүүлсэн байх төлөвтэйг “Bloomberg”-ийн шинжээчдийн судалгаа харуулж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс долоо гаруй хувиар өссөн дүн болох юм.

БНХАУ дахь цахилгаан автомашины эрэлт сүүлийн саруудад өсөлттэй байгааг дагаад энэ оны эхний хагаст “Tesla”-ийн борлуулалт мөн өсөхөөр байна.

Тус компани 2025 оны эхний хагас жилд хэрэглэгчдэд зориулсан хямд үнэтэй загварууд гаргах төлөвлөгөөгөө саяхан ил болгосон юм.

Холбоотой мэдээнүүд

Back to top button