Авто

Европын Холбоо БНХАУ-ын цахилгаан автомашинд 45 хувийн татвар ногдуулах санал хураалт X/4-нд болно

БНХАУ-ын цахилгаан автомашинд татвар оноох саналыг Европын Холбооны гишүүд дэмжвэл 11 дүгээр сараас эхлэн таван жилийн турш татвар нэмэгдэнэ 

БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан автомашинд 45 хувь хүртэлх татвар ногдуулах талаар санал хураалтыг аравдугаар сарын  дөрвөнд хийхээр Европын Холбоо төлөвлөж байна.

Бээжинтэй эцсийн мөчид хийсэн хэлэлцээнээс үүдэн санал хураалт түр хойшлоод байсан ба гишүүн орнууд санал болгож буй журмыг хүлээн авсан байна.

БНХАУ цахилгаан автомашины салбарт шударга бусаар татвар оноодог болохыг Европын Комиссоос хийсэн шалгалтын дүн харуулжээ. БНХАУ-ын цахилгаан автомашинд татвар ногдуулснаар Европын үйлдвэрүүдэд хохирол учрахгүй талаар мөн онцолж байна.

Харин БНХАУ-ын тал үүнийг эсэргүүцэн, Европын сүүн бүтээгдэхүүн, гахайн мах болон том хөдөлгүүрт машины татварыг чангатгана гэж мэдээллээ.

Европын Холбооны 15 гишүүн орон нийт саналын 65 хувийг бүрдүүлэх бөгөөд БНХАУ-ын цахилгаан автомашинд татвар оноох саналыг дэмжвэл 11 дүгээр сараас эхлэн таван жилийн турш татвар нэмэгдэх аж. Ингэснээр одоо байгаа 10 хувь дээр 35 хувийн татвар нэмэгдэнэ.

Герман, Испани зэрэг гишүүн орнууд дээрх саналын эсрэг байр суурьтай байгаа ба “худалдааны дайн” үүсгэж болзошгүй гэж үзэж байна. БНХАУ Европын хоёр дахь том худалдааны түнш бөгөөд өнгөрсөн онд хоёр улсын хооронд нийт 825 тэрбум ам.долларын худалдаа хийгджээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button