Life

Арьс арчилгаагаа хэрхэн үр дүнтэй байлгах вэ?

Үр дүнтэй арьс арчилгаа гэдэг нь зөв бүтээгдэхүүнийг зөв цагт нь мөн зөв дарааллаар түрхэхийг хэлнэ. Та хэчнээн үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэлээ гээд сайн арьс арчилгаа гэсэн үг биш. 

Хөнгөн бүтцээс хүнд бүтэц рүү

Хамгийн хөнгөн бүтэцтэй буюу хурдан шингэдгээс эхлээд хамгийн өтгөн бөгөөд хүнд бүтэцтэй рүү нь дараалуулж түрхэх нь зөв юм. Бүтээгдэхүүнээ түрхэх хамгийн энгийн дарааллыг хүргэе.

1. Цэвэрлэгч

Үргэлж давхар цэвэрлэгээ хийх. Ганцхан хөөсөөр угаалаа гээл бүтэн бохирдлыг авч чадна гэсэн үг биш юм.

2. Тонер| Эссэнсэ

Эссэнсэ нь таны арьсыг чийгшүүлж, толигор болгож мөн pH-ийг тэнцвэржүүлж өгдөг. Мөн дараа дараагийн түрхэх бүтээгдэхүүний үйлчилгээ болон шингэлтийг сайжруулж өгдөг. 

3. Маск

Өдөр тутамдаа биш ч долоо хоногтоо 2-3 удаа тогтмол тавих нь арьсанд нэмэлт тэжээл болж өгдөг.

4. Серум

Өөрийн арьсанд тохирсон үйлчилгээний серумийг сонгоорой. Олон төрлөөс сонгож чадахгүй байвал өдөр өдрөөр ээлжилж түрхсэн ч болно. Цайруулах, чангалах, чийгшүүлэх зэрэг олон төрөлтэйгөөс гадна бүтэц нь хүртэл олон сонголттой байдаг билээ.

5. Зовхины тос

20 наснаас эхлээд чийгшүүлэх зовхины тос түрхэж эхлээрэй. Манай улс шиг эрс тэрс уур амьсгалтай цаг агаарт үрчлээ нэмэгдэх нь хурдан. Анхнаас нь хөнгөн арчлаад явбал цаашдаа арчилгаа авахад илүү амар байх болно.

6. Чийгшүүлэгч тос

Хамгийн сүүлд нь мэдээж түгжигч. Түрхсэн бүтээгдэхүүнүүдээ ууршиж алга болохоос сэргийлж мөн үйлчилгээг нь сайжруулж өгөхийн тулд хамгийн сүүлд нь чийгшүүлэг тос түрхэхийг зөвлөе.

7. Нарны тос

Мэдээж өглөөний арьс арчилгаанд мартаж болохгүй зүйл. Нарны тос нь маш олон эрсдэлээс таны арьсыг хамгаалж өгдөг. Нарны тос нь дээр нунтаг түгжигч, өө дарагч эсвэл суурь энгэсэг түрхээрэй. Энэ нь нарны тос амархан арилахаас сэргийлж өгдөг. 

Холбоотой мэдээнүүд

Back to top button