Life

Бараг л угаах шаардлагагүй хувцаснууд

Хувцас, материал бүр өөрийн гэсэн онцлогтой бөгөөд тухайн онцлогт тохируулж арчлах нь эдэлгээг сайжруулдаг. Fast Fashion-ээс татгалзах буюу олон хувцас ойр ойрхон авахын оронд цөөхөн бөгөөд чанартай хувцсаа удаан хугацаанд өмсөхийг дэлхий нийтээрээ дэмжих болсон. Тиймдээ ч хүмүүсийн хамгийн түгээмэл өмсдөг хэр нь буруу арчилдаг материалын талаар хүргэхийг зорилоо. 

Ноос 

Ноос нь арчилгаа хамгийн бага шаарддаг материал юм. Ширхэгтээ ланолин гэх бодисоор бүрхэгдсэн байдаг нь чийгийг биеэс зайлуулж, үнэр үүсгэгч бактерийн үржлийг эсэргүүцдэг тул дахин дахин өмсөж болох аж. Тус материалыг угаах нь илүү их эрсдэлийг дагуулдаг гэж болно. Тохиромжгүй температур, хүч зэргээс болж материал хатуурах, агших, дулаанаа алдах зэрэг нөлөөтэй. Ихэвчлэн уураар ариутгаж цэвэрлэх нь тухайн материалыг гэмтэхээс хамгаалдаг ба эдэлгээг уртасгадаг ажээ.

Жинсэн хувцас

Анх ажлын зориулалтаар гарсан тус хувцас нь удаан эдэлгээ даах, хатуу материалаар хийгддэг. Харин олон угаах тусам тус материал нь нимгэрч, өнгөө алдаж мөн зөөлөрдөг. Жинсэн хувцсыг хэд өмсөөд угаагаад байх нь таны хувцасны эдэлгээг богиносгодог бөгөөд угаах үедээ хэд хэдэн зүйлийг санах нь зүйтэй. 

1. Материал нимгэрэхээс сэргийлж угаах үеийн хүчийг багасгах.

2. Өнгөө алдахаас сэргийлж халуун уснаас татгалзаарай. 

Тааран хувцас

Тааран материал нь чийгийг гадагшлуулж, хурдан хатдаг. Мөн нянгийн эсрэг элемент агуулдаг нь халууны улиралд хамгийн тохиромжтой хувцас болгож өгдөг. Тус материалын онцлог нь үрчгэр байдал. Маш амархан үрчийдэг бөгөөд үүнээс нь болж ойр ойрхон угааж, индүүддэг. Энэ нь нимгэхэн материалыг бүр илүү нимгэн болгодог сул талтай. Тиймээс та аль болох бага угааж, уурын индүү ашиглахыг зөвлөе. Уурын индүү нь үрчлээг арилгахаас гадна ариутгаж өгдөг билээ.  

Холбоотой мэдээнүүд

Back to top button