Технологи

Apple компани ирэх оны эхээр SE болон IPad Air-ийн шинэ загварыг гаргана

Apple компани шинэчлэгдсэн iPhone SE-ийн үйлдвэрлэхээр болсон бөгөөд энэ нь харьцангуй хямд үнэтэй байхаар төлөвлөж байна. Үүнээс гадна iPad Air-ийн шинэ загваруудыг үйлдвэрлэхээр зорьж байна гэж Bloomberg News мэдээлэв.

Шинэчлэгдсэн Apple-ийн бүтээгдэхүүнүүд ирэх оны эхээр худалдаанд гарна.
2022 онд Apple 5G болон илүү хурдан A15 Bionic чипийг тус загварт нэмсэнээс хойш iPhone SE-д анх удаа шинэчлэлт хийж байгаа аж. Энэхүү загвар нь уг зах зээлийн хүчтэй өрсөлдөгч болох Samsung, Xiaomi болон бусад компаниудтай илүү өрсөлдөөнийг бий болгон.

iPhone SE нь iPhone цувралын хамгийн хямд загварт тооцогддог бөгөөд үнэ нь 429 доллараас эхэлдэг.
J607 ба J637 кодтой iPad Air-ийн шинэ загваруудын дотоод сайжруулалтад анхаарлаа төвлөрүүлэх болно гэж мэдэгдсэн бөгөөд тус компани 11 инчийн болон 13 инчийн R307 ба R308 кодтой Magic Keyboard дагалдах хэрэгслийн шинэчилсэн хувилбарыг бэлтгэж байгаа аж.
Шинэ SE гар утас нь компанийн хиймэл оюун ухааны програм хангамж болох Apple Intelligence-ийг дэмждэг байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button