Спорт

Дикембе Мутомбо тархины хорт хавдрын улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүллээ

NBA-ын шилдэг хамгаалагч, бүх одод тоглогч, алдрын танхимийн гишүүн Дикембе Мутомбо тархины хорт хавдрын улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүллээ.

Мутомбо нь 2022 оны аравдугаар сард тархины хавдартай хэмээн оношлогдож, эмчилүүлэн байсан билээ.

1991 оны NBA-гийн драфтын дөрөв дэх сонголтоор Наггетс сонгогдож лигт 18 улирал тоглохдоо Денвер Наггетс, Атланта Хоукс, Филадельфи 76, Нью Жерси Нетс, Нью-Йорк Никс, Хьюстон Рокетс багуудад хүчин зүтгэж явсан. 2009 онд зодог тайлсан бөгөөд энэ хугацаанд NBA-ын найман удаагийн бүх одод тоглогч юм.
“Тэр NBA-ийн түүхэнд талбай дээрх хамгийн шилдэг хаагч, хамгаалагчдын нэг байсан. Талбай дээр хожихийн тулд зүрх сэтгэлээ бүрэн зориулдаг байсан.” хэмээн лигийн коммисар А.Силвер хэлэв.
2.18м өндөртэй, Конго-д төрсөн төвийн тоглогч Мутомбог Жоржтауны их сургуулиас тодрон гарсан түүний дулаахан зан чанар, алдарт хурууны хөдөлгөөн нь түүнийг шүтэн бишрэгчдийн хайртай тоглогч болгосон.
Түүнийг зодог тайлсны дараа Хокс, Наггетс багууд түүний 55 дугаарыг мөнхөлж, 2015 онд NBA-гийн Алдрын танхимд багтсан.
Мутомбо нь NBA-ийн дэлхийн элчин сайд байсан бөгөөд эх орондоо хүмүүнлэгийн ажил хийж байжээ.
“Тэр сагсан бөмбөгийг нийгэмд, ялангуяа төрөлх Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс болон Африк тив даяар түгээж, эерэг нөлөөг үзүүлэхийн тулд тэр чадах бүхнээ хийж байсан” гэж Силвер нэмж хэлэв.

Холбоотой мэдээнүүд

Back to top button