Спорт

А.Ж Гриффин зодог тайлж буйгаа зарлалаа

Лигт хоёр улирал тоглосон одоо ердөө 21 настай залуу тоглогч А.Ж Гриффин зодог тайлж буйгаа зарлалаа.

Тэрээр Атланта Хокс багт хоёр улирал тоглосон бөгөөд өнгөрсөн зун Хьюстэн Рокетс багтай байгуулсан гэрэээгээ худалдаж аван чөлөөт агент болчихоод байсан юм. Зодог тайлж буй шийдвэрээ тайлбарлахдаа :

“Би Есүсийг дагахын тулд ийм шийдвэр гаргасан. Дэлхийн хүмүүсийн харж буйгаар бол маш том алдаа гаргаж байгаа юм шиг санагдаж байгаа байх. Үгүй дээ, би бурханд үйлчилж байгаадаа маш их баяртай байгаа. Одоо илүү их цагийг зарцуулж, зүрх сэтгэлээрээ үйлчлэх боломжтой болж байгаа юм.” гэсэн юм.

Холбоотой мэдээнүүд

Back to top button