Спорт

Деррик Рөүз NBA сагсанбөмбөгөөс зодог тайллаа

Хойд Америкийн үндэсний сагсанбөмбөгийн лигт гялалзаж явсан, MVP шагналт Деррик Рөүз зодог тайлж байгаагаа зарлалаа.

Тэрээр 2008 онд лигт элсэж түүнээс хойш 16 улирлыг үдэхдээ нийт багт хүчин зүтгэжээ. Түүний хамгийн оргил улирал нь 2011 он байсан бөгөөд тухайн улиралдаа 25 оноо, 4.1 самбар, 7.7 дамжуулалт дундажласан. Харамсалтай бүсийн шигшээд Майами Хит багт ялагдсанаар гайхалтай улирлаа өндөрлөж байсан.

Түүний амжилтуудаас дурьдвал :

  • 1 удаа Улиралын үнэ цэнтэй тоглогч (2011)
  • НБА-гийн шилдэг залуу тоглогчдын бүрэлдэхүүн (2009)
  • НБА-гийн Бүх оддын I баг (2011)
  • 3 удаа НБА-гийн Бүх оддын тоглолтонд оролцсон (2010-2012)
  • 1 удаа Улиралын шинэ залуу шилдэг тоглогч(2009)
  • 1 удаа НБА-гийн Бүх оддын тоглолтын ур чадварын тэмцээний аварга (2009)

Холбоотой мэдээнүүд

Back to top button