Тамагочи эргэн ирлээ
1990-ээд оны хамгийн том зугаа, тоглоомын нэг нь өндөг хэлбэртэй тоглоом “Тамагочи байв.
Олон жилийн турш уг брэндийг сэргээх гэж оролдсон Bandai Namco-ийн төсөл эцэст нь үр дүнгээ өгсөн бололтой.
2022-2023 оны хооронд дэлхий дахинаа уг тоглоомын борлуулалт хоёр дахин өссөн гэж ВВС-д мэдээлсэн бөгөөд Тамаготчи Их Британид анхны дэлгүүрээ нээсэн. Тамагочи нь 1996 онд алдартай хэрэгсэл байхдаа ч дэлгүүрээ нээж байгаагүй юм.
Орчин үеийн Тамагочи бол 1990-ээд онд худалдаанд гарч байснаасаа илүү дэвшилтэд түвшинд гарсан гэж хэлж болно.
Энэ нь жижиг дижитал дэлгэцтэй, товчлууртай, гоёмсог өнгөтэй өндөг шиг хэвээр байгаа боловч жинхэнэ тоглоом нь илүү олон функцтэй болсон.
Тамагочи брэндийн менежер Прия Жадежа “Одоо та найзуудтайгаа холбогдож, Wi-Fi-д тоглож, янз бүрийн зүйл татаж авах боломжтой. Энэ нь өмнөх загваруудаас хурдан уйддаг, залхдаг асуудлаас зайлсхийх болно. Мөн нас харгалзахгүйгээр тоглох боломжтой” гэж BBC-д ярьжээ.