Технологи

Харь гарагийнхныг олох хайгуулд хиймэл оюун ухаан туслана

“Эрдэмтэд харь гаригийн амьд биетийг илрүүлэх хиймэл оюун ухааны загварыг бүтээжээ” гэж PNAS сэтгүүлд нийтэлсэн судалгаанд өгүүлжээ . Амьд эс, чулуужсан олдвор, солир болон лабораторийн химийн бодис ашиглан сургасны дараа алгоритм нь “биологийн гаралтай болон биологийн бус дээжийг 90% -д нь ялгаж чадна” гэж Live Science хэлэв. “Өөрөөр хэлбэл, энэ арга нь харь гаригийн биохими, түүнчлэн дэлхийн амьдралыг илрүүлэх чадвартай байх болно” гэж судалгааны хамтран зохиогч Роберт Хазен мэдэгдэлдээ дурджээ. Энэ хиймэл оюун ухаан нь тодорхой зүйл хайх машин бус харин дээж хоорондын ялгааг хайдаг гэж BBC хэлэв.

“Эдгээр үр дүн нь бид дэлхий дээрх бидний мэддэг амьдралаас тэс өөр байсан ч гэсэн өөр гараг, өөр шим мандлын бөмбөрцгийн амьдралын хэлбэрийг олж чадна гэсэн үг” гэж Хазен хэлэв. “Хэрэв бид өөр газраас амьдралын шинж тэмдгийг олж харвал дэлхий болон бусад гаригууд дээрх амьдрал нийтлэг эсвэл өөр гарал үүсэлтэй эсэхийг хэлж чадна.”

Холбоотой мэдээнүүд

Back to top button