Урлаг

УДБЭТ-ын 62 дахь нээлт: Хунт Нуур

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр шинэ улирлын нээлтээ хийх гэж байна. Энэ удаагийн нээлтийн тоглолтоор П.И.Чайковский “ХУНТ НУУР” балет тоглогдох юм. 2024 оны 10-р сарын 05,06-ний өдрүүдэд 17:00 цагаас тоглогдох аж.


“Хунт нуур” балет нь сонгодог урлагийг үнэлэн үздэг бүхий л улс орны олон арван тайзнаа хэдэн мянган удаа тоглогдож, орон бүрийн үзэгчдийн нандин, эрхэмсгийн дээдийн дээд бүтээл болсон юм. Үзэсгэлэнт гүнж Одетта болон ханхүү Зигфрид хоёрын хайр сэтгэлийн тухай гарах энэхүү бүжгэн жүжигт хорон санаат Ротбардын хун болгон хувиргасан гүнж Одеттаг гунигт бүжгээ хийж байхыг ан хийж явсан ханхүү Зигфрид хараад дурладаг.Тэр бүсгүй зөвхөн шөнийн цагаар л хүн төрхдөө хувирдаг байж.Ингээд дурласан ханхүү хорон санаатантай тулалдаж хайртай бүсгүйгээ сулладаг.

“Хунт нуур” балет манай улсын дуурийн театрын тайзнаа 1975 оны 6-р сарын 28-ны өдөр Удирдаач УГЗ Ж.Чулуун, Балетмейстер АЖ,ТШ, ХБ Б.Жамъяндагвын дэглэлтээр анх тоглогдож байсан. Хамгийн анхны Одетта, Одиллиягийн дүрийг АЖ Ю.Оюун, Зигфридийн дүрийг МУГЖ Э.Оюунбат, Алиа салбадайн дүрийг АЖ О.Ганбаатар нар тоглож байсан юм.

Холбоотой мэдээнүүд

Back to top button