9-р сар: Онцлох үзэсгэлэнгүүд
Энэ есдүгээр сард дэлгэгдэх үзэсгэлэн, холбогдох мэдээллийг хүргэж байна.
“Япон, Франц, Монголын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн”
Монголын Урчуудын Эвлэл, Францын Дүрслэх Урлагийн Үндэсний Нийгэмлэг (Societe Nationale des Beaux Arts), Олон Улсын Орчин Үеийн Урлагийн Холбоо (IMA)-той хамтран зохион байгуулж буй уран бүтээлийн үзэсгэлэн нээлээ.
Хугацаа: 2024.09.15-2024.09.21
Хаана: Монголын Урчуудын Эвлэлийн Арт Галерей
Монголын урчуудын эвлэлийн гишүүн, интерьерийн зураач Дамдинсүрэнгийн Батдоржийн “Халуун Элгэн Нутаг” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн Г.Занабазрын нэрэмжит дүрслэх урлагийн музейд нээлтээ хийлээ. Монгол улсад орчин цагийн музей байгуулагдсаны 100 жил-ийн ойг тохиолдуулан Монголын урчуудын эвлэлийн гишүүн, Интерьерийн зураач Дамдинсүрэнгийн Батдоржийн “ХАЛУУН ЭЛГЭН НУТАГ” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн өнөөдөр 15.00 цагаас эхлэн Г.Занабазарын Нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейд дэлгэгдэж байна.
Хугацаа: 2024.09.17-2024.09.29-г дуустал, өдөр бүр 09:00-17:30 цаг хүртэл.
Уран бүтээлч Л.Мөнгөнцэцэгийн бие даасан үзэсгэлэн нээлтээ хийлээ. Тэрээр 13 жилийн дараа хоёрдахь бие даасан үзэсгэлэнгээ толилуулж байгаа билээ. Тус үзэсгэлэн нь энэ сарын 7-ноос 29-ны өдрийг хүртэл B Art Galleryед толилуулагдана.
Хуваарь: 2024.09.07-2024.09.29
Tuesday-Sunday 11:00-18:00 /Closed on Monday/
Монголын байгалийн уран бүтээлчдийн холбооноос хэрэгжүүлж буй 2024 оны Дэлхийн нүүдлийн урлагийн төсөл (Global Nomadic Art)-ийн “БАЙГАЛЬ БА УС” сэдэвт тайлан үзэсгэлэн нээлтээ хийлээ
Хугацаа: 2024.09.17-2024.09.23
Хаана: Монголын Уран Зургийн Галерей
Монгол улс, БНХАУ, ОХУ-ын нутаг дэвсгэрээр нийтдээ 14 000 км үргэлжилдэг “Цайны их зам”-ын түүх, цайны соёлыг Монголын үзэгчдэд таниулах зорилгоор БНХАУ-ын Хүбэй мужийн музей, Монголын Үндэсний музей хамтран “Цайны их зам” тусгай үзэсгэлэнг зохион байгуулж үзэгч олонд толилуулж байна.
БНХАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд уг үзэсгэлэнг хоёр улсын музей хамтран зохион байгуулж байна.
Хугацаа: 2024.09.04-2024.10.03
Хаана: Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхим