Life

Эрчүүд сэтгэлийн хямралд арай бага өртдөг. Гэхдээ…

Сэтгэлийн хямрал нь дэлхий даяар сая сая хүмүүст нөлөөлдөг сэтгэцийн эрүүл мэндийн хамгийн түгээмэл эмгэгүүдийн нэг юм.

Our World in Data сэтгүүлд бичсэнээр АНУ-д гурван эмэгтэй тутмын нэг, таван эрэгтэй тутмын нэг нь амьдралынхаа туршид дор хаяж нэг удаа сэтгэлийн хямралд ордог.

Ихэнх өвчнийг цусны шинжилгээ, тархины шинжилгээ, биомаркер ашиглан хэмжиж болох ч сэтгэлийн хямралыг оношлох нь арай илүү төвөгтэй байдаг. Тус судалгаанд уйтгар гуниг мэдрэх, идэвхгүй болох, ядрах, анхаарал сарних, хэт их гэмших, үхэх эсвэл амиа хорлох тухай бодол гэх зэрэг сэтгэл зүйн өөрчлөлтийн таваас доошгүй шинж тэмдгийг дор хаяж хоёр долоо хоногийн турш мэдэрсэн сэтгэл гутралын үе шатуудыг авч үзжээ.

Судалгаанаас харахад эмэгтэйчүүд амьдралынхаа бараг бүх үед эрэгтэйчүүдээс илүү их сэтгэлийн хямралд ордог бөгөөд дунджаар эмэгтэйчүүдийн сэтгэлийн хямралд өртсөн тохиолдол эрчүүдээс 12.3%-иар өндөр байна. Гэвч эрчүүдийн амиа хорлолт эмэгтэйчүүдээс 4 дахин их байгаа харамсалтай үзүүлэлт бий.

Зарим судлаачид эмэгтэйчүүд сэтгэлийн хямралд илүү өртдөг шалтгааныг дааврын өөрчлөлт, нийгмийн дарамттай холбон тайлбарладаг. Нийгмийн тогтсон хандлага хүмүүсийн сэтгэл зүйд ихээр нөлөөлдгийн хамгийн том жишээ эрчүүдийн амиа хорлолтоор илэрч байна. 

Холбоотой мэдээнүүд

Back to top button