Бизнес

14 ХК ногдол ашиг тараахаа зарлалаа

Ерөнхийдөө ногдол ашиг гэдэг бол компани өөрсдийн олсон ашгаасаа хувьцаа эзэмшигчдэд оногдуулж хуваарилалт гэж ойлгож болно. Ногдол ашгийг бэлэн мөнгө, хувьцаа болон бусад хэлбэрээр олгох боломжтой. Харин цаг хугацааны хувьд ихэвчлэн сар, улирал, жил бүр зэрэг тогтмол давтамжтайгаар олгодог. Гэхдээ тогтмол бус интервалаар эсвэл ганцхан удаагийн байдлаар төлдөг ногдол ашиг ч бий.  

Одоогоор Монголын хөрөнгийн биржээр дамжуулан дотоодын 70 гаран хувьцаат компани олон нийтээс хөрөнгө оруулалт амжилттай татан төвлөрүүлжээ. Харин тэдгээрээс өнөөдрийн байдлаар доорх 14 компани ногдол ашиг тараах эсэхээ мэдэгдээд байна.

Компанийн нэрНэгж хувьцаандТараах ногдол ашигШилжүүлэх хугацааТайлбар
1.Тахько108 төг128,291,364.002024.05.01Жилийн эцэс
2.ЛэндМН8.00 төг5,914,413,000.002024.04.05Жилийн эцэс
3.Газар шим үйлдвэр4.68 төг5,607,169,808.002024.06.30Жилийн эцэс
4.Бодь даатгал2.69 төг615,000,000.002024.06.30Жилийн эцэс
5.Монложистикс7.58 төг3,000,609,870.762024.06.28Жилийн эцэс
6.Хас банк14.75 төг15,527,325,000.00 Хагас жил
7.Айтүүлс3.00 төг103,356,372.002024.05.31Жилийн эцэс
8.Богд банк2.8 төг3,521,752,459.00Шийдвэрээс 60 хоногтХагас жил
9.Тандэм Инвест ББСБ2.19 төг3,300,000,000.002024.04.30Жилийн эцэс
10.Гутал1,400 төг2,200,000,000.002024.06.27Хагас жил
11.Ард кредит ББСБ2.8 төг1,019,200,000.002024.07.04Жилийн эцэс
12.Голомт банк90 төг72,779,157,540.00Шийдвэрээс 60 хоногтЖилийн эцэс
13.Улаанбаатар БҮК1.00 төг131,547,500.002024.06.01Жилийн эцэс
14.Сүү5.9 төг2.024.479.726.002024.05.31Хагас жил

“Гутал” ХК хамгийн өндөр ногдол ашиг тараана.

Компаний орлого зарлага тогтмол нэгдсэн дүнгүй учир ногдол ашгийн хэмжээг өсгөх, бууруулахыг хууль, дүрмээр баталгаажуулдаггүй. Манай зарим хөрөнгө оруулагч нар компаниудыг ногдол ашиг тараахгүй байна хэмээн буруутгадаг. Тэгвэл дэлхийд тэргүүлэгч Meta, Alphabet, Amazon зэрэг компаниуд ногдол ашиг тараадаггүй. Эдгээр компанийн хувьцаа эзэмшигч нар хувьцааны үнийн хэлбэлзлээс ашиг хүртэж байдаг.

Холбоотой мэдээнүүд

Back to top button