Бизнес

Харилцагчид нь нийт хүн амаас ч олон

Үндэсний статистикийн хорооноос Монголын санхүүгийн салбарын 2023 оны тайланг танилцууллаа.  Энэ удаагийн санхүүгийн салбарын тайлангаас ББСБ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд анхаарал ихээхэн татаж байна.

Монгол Улсад одоогоор 529 ББСБ үйл ажиллаагаа явуулж, нийтдээ 3.6 их наяд төгрөгийн зээл олгосныг өмнөх жилийн зээлтэй харьцуулахад 35 хувиар өссөн дүнтэй гарчээ. Зээлийн эрэлт өндөр байгаатай холбогдуулан жил бүр өсөлттэй явагдаж ирсэн  харилцагчдын тоо давхардсан байдлаар 4.5 саяд хүрсний 94 хувийг нь финтекийн харилцагч байна. Харин тайлант хугацаанд чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь хэмжээ 0.6 нэгж хувиар буурсан бол зээлийн жигнэсэн дундаж хүү 0.2 нэгж хувиар өсч салбарын нийт хөрөнгө 7.1 хувиар өссөн дүнтэй гарчээ. Хадгаламж зээлийн хоршоод 72,521 гишүүндээ санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн бөгөөд нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оноос 14.5 хувиар өсөж 306.5 тэрбум төгрөгт хүрчээ.

                 Зээлийн хэмжээг нийт хөрөнгөтэй харьцуулахад /тэрбум.төг/

Өнгөрсөн онд ББСБ-ын нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оныхоос 32.5 хувиар өссөн дүнтэй гарчээ.

Дээр өгүүлсэнчлэн Монгол Улсад одоогоор 529 ББСБ үйл ажиллагаагаа явуулж буй нь бусад хөгжиж буй орнуудтай харьцуулахад хэт өндөр тоо байгааг гадны мэргэжилтнүүд анхааруулсан.

Сүүлийн гурван жилийн хугацаанд МХБ-ээр дамжуулан долоон ББСБ бонд гарган арилжаалж, нийтдээ 128.1 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн. Эдгээрээс өнгөрсөн жилийн хувьд “Сэндли ББСБ” ХК 8.5 тэрбум төгрөг, “ЛэндМН ББСБ” ХК дөрөв дэх удаагийн бондоо арилжаалж есөн тэрбум төгрөгийг татан төвлөрүүлжээ.

Харин сэндбокс зохицуулалтын орчинд ББСБ-уудын хоорондын репо хэлцлийн үйлчилгээ, технологид суурилсан даатгалын үйлчилгээ, Р2Р зээлийн үйлчилгээ, краудфандинг буюу хамтын санхүүжилтийн үйлчилгээ, биржийн бус зах зээлийн блокчейн арилжааны систем зэрэг зургаан бүтээгдэхүүн, үйлчилгээг шинээр нэвтрүүлэхээр туршиж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button