EDU

Энэ хавар амжиж бүртгүүлэх Засгийн газрын тэтгэлгүүд

Монгол Улсад жил бүр 18-21 улсаас Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарладаг. Гадаадын тэтгэлэгт хөтөлбөрүүд тухайн орны хичээлийн шинэ жил, сургуулийн элсэлтээсээ хамаарч тогтсон хугацаанд тэтгэлгээ зарлан материал хүлээн авдаг. 

Энэ хавар амжиж материалаа илгээх боломжтой таван Засгийн газрын тэтгэлгийг танилцуулъя.

🇨🇿 Бүгд Найрамдах Чех улсын Засгийн газрын тэтгэлэг

Бүгд найрамдах Чех улсад богино хугацаанд бакалавр, магистр, докторын богино хугацааны хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт 2023 оны 10 дугаар сард зарлагдсан бөгөөд материал хүлээн авах хугацаа 2024 оны нэгдүгээр сарын 31-нд дуусах гэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

🇹🇷 Бүгд Найрамдах Турк улсын Засгийн газрын тэтгэлэг

Бүгд Найрамдах Турк Улсын 2024 оны Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн 2024 оны 1 дүгээр сарын 10-аас 2 дугаар сарын 20-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Тэтгэлэг горилогчид БНТУ-ын тэтгэлгийн сайтаар орж бүртгүүлэх боломжтой юм.

🇹🇼 Тайвань улсын Боловсролын яамны тэтгэлэг

2024 онд Тайваний Боловсролын Яамнаас 13 Монгол оюутанд Тайваний тэтгэлэг олгох бөгөөд бакалаврын оюутанд сургалтын төлбөр 1,300 ам.доллар, амьжиргааны зардалд сар бүр 490 ам.доллар олгох аж.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

🇦🇺 Австрали улсын Засгийн газрын тэтгэлэг

Австралийн тэтгэлэг нь Монгол улсын ирээдүйн манлайлагчдад Монгол улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлээр магистрын сургалтанд суралцах боломжийг олгодог.  Тэтгэлэг хүртэгчдийг Австрали улсад суралцах хугацаанд нь бүх талын дэмжлэг үзүүлдэг.

Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн цахим өргөдлийн систем 2024 оны 2 сарын 1-нд нээгдэж, 2024 оны 4 сарын 30-нд хаагдана.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

🇯🇵 Япон улсын Засгийн газрын тэтгэлэг

Японы Элчин сайдын яам жил бүр Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах оюутнуудыг сонгон шалгаруулах үйл ажиллагаа зохион байгуулдаг билээ. 2022 оны байдлаар 12 монгол оюутан Японы Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан байна.

Тухайн улсын хүн амтай харьцуулахад Японд суралцах боломж дэлхийд хамгийн өндөр бөгөөд монгол улсад долоон төрлийн тэтгэлэгт хөтөлбөр зарладаг. Тэдгээрийн мэдээллийг ЭНДЭЭС аваарай.

Холбоотой мэдээнүүд

Back to top button