Тус арга хэмжээ нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зарлигаар зохиогдох болсон дэлхийн залуучуудын хамгийн том наадам юм. Уг наадамд урлаг, бизнес, хэвлэл мэдээлэл, соёл, шинжлэх ухаан, боловсрол, спорт гээд нийгмийн бүхий л салбараас эх орноо төлөөлж дэлхийн өнцөг булан бүрээс нийт 20,000 залуу удирдагчид болон хүүхдийн байгууллага, холбоодын төлөөлөл болсон өсвөр насныхан оролцох юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус наадмыг энэ оны гуравдугаар сарын 1-7-ны өдрийн хооронд Сириусын холбооны нутаг дэвсгэрт зохион байгуулах тухай албан ёсоор зарлиг гаргажээ.
Нээлттэй яриа өрнүүлэх, санал бодлоо солилцох сэдэв:
- хүн бүр үзэл бодлоо илэрхийлж, сонсох боломжтой,
- нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд нэгдэх, мөн
- шударга ертөнцийг бий болгоход бие биедээ туслах.
Энэ бол үндэстэн, улс төрийн үзэл бодол, соёлын онцлогоос үл хамааран харилцан яриа өрнүүлж, харилцан ойлголцлыг эрэлхийлэх боломж юм. Иймээс наадамд оролцогчид хариуцлагаа ухамсарлаж, шударга дэлхийг бий болгох бодит шийдлүүдийг хэрэгжүүлэхэд сэтгэл санаагаа нэгтгэх зорилго бүхий чуулга уулзалт юм.
Эх сурвалж: https://fest2024.com/en/about