Дөрвөн жилийн өмнө CES 2020 үзэсгэлэн дээр Samsung-ийн хамгийн хачирхалтай жижиг төслүүдийн нэг бол байшинг тойрон эргэлдэж, камерын бичлэгийг дамжуулдаг өхөөрдөм бяцхан бөмбөг робот болох “Ballie” байв. CES 2024 дээр Балли шинэ загвараараа эргэн ирсэн бөгөөд The Washington Post сонины мэдээлснээр энэ онд зах зээлд гарах болно.
2024 оны Ballie нь бөмбөлгөн дрон байхаа больж, гурван дугуйтай бөмбөрцөг болжээ. Шинэ Ballie нь софтболын хэмжээнээс боулингийн бөмбөгний хэмжээтэй болж томорсон бөгөөд энэ хэмжээ нь түүнд илүү чадалтай батерей болон проектортой болох боломжийг гаргаж өгсөн байна.
Эгдүүтэй бяцхан энэ робот нь таныг хүссэн үедээ гэртээ болж буй бүхнийг хянах боломжийг олгож байхын тулд бүтээгдсэн аж.
Ballie-гийн проектор нь шал хана таазанд тусах чадвартай, дүрстэй дуудлага хийх, SAMSUNG GALAXY утасны дэлгэцийг харуулах мөн mouse keyboard-ний үүргийг гүйцэтгэх. Проектор нь 1080p HD бөгөөд бүтэн цэнэгээрээ 2-3 цаг үзэх боломжтой.
Хиймэл оюу ухааны тусламжтай гэрийн бусад төхөөрөмжүүдийг таны өмнөөс ажиллуулах (гэрэл асаах, халаалт залгах) таны тэжээвэр амьтныг саатуулж, таныг хоол хийж байхад нэвтрүүлэг үзэх, чухал онлайн уулзалтад орох, дасгал хийж байхад заавар өгөх гэх мэт маш олон зүйлийг тантай хамт хийх болно. Гэртээ ороход өөдөөс чинь жижигхэн эгдүүтэй туслах байж байна гээд төсөөлөхөөс хөөрхөн байгаа биз.