Үл хөдлөх

“Монголын хөрөнгийн бирж”-ийн хүндэтгэлийн цан цохилоо

Өнөөдөр Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсч, “Монголын Хөрөнгийн Бирж” ХК байгуулагдсаны түүхт 33 жилийн ойг тохиолдуулан цан цохих ёслол боллоо.

Ёслолын үеэр Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр: “Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн 30 гаруй жилд туулсан замнал, амжилт бүтээлээрээ өнөөдрийн түүхээ бүтээж ирлээ. Өдгөөгөөс 33 жилийн өмнөх энэ өдөр Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор улсын өмч хувьчлалын ажлыг эхлvvлэх, цаашид vнэт цаасны зах зээлийг хөгжvvлэх зорилгоор Монголын хөрөнгийн биржийг vvсгэн байгуулсан түүхтэй. Ийнхүү Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн тvvхэн үйл явцыг эхлүүлэх, Монголын хөрөнгийн бирж, үнэт цаасны зах зээлд оролцогчдыг хөгжүүлэх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх үйл хэрэгт тууштай ажиллаж, хамтдаа хөгжиж ирсэн та бүхэндээ баярын мэнд дэвшүүлье. Өнгөрсөн 33 жилийн хугацаанд биржийн зах зээлийн үнэлгээг ДНБ-ний 20%-тай тэнцэх хэмжээнд хүртэл амжилт үзүүлэн ажилласан байна. Хойшид энэхүү амжилтаа улам бататгахын төлөө хичээн ажиллацгаая” хэмээн хэлсэн юм.

МХБ-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ: “Монголын хөрөнгийн бирж байгуулагдсан цагаас хойш биржийн зах зээлийн үнэлгээ 11 их наяд төгрөгт хүрч, 170 гаруй компанийн хувьцаа олон нийтэд нээлттэй арилжигдаж, 7.7 их наяд төгрөгийн уул уурхайн бүтээгдэхүүн арилжих хүртлээ өргөжин хөгжөөд байна. Ийнхүү монголын хөрөнгийн зах зээл, Монголын хөрөнгийн биржийн хөгжил дараагийн шатанд гарч хөгжиж байгааг онцлон хэлмээр байна. Энэ агуулгаараа биржийн залуу үеийн төлөөллийг цан цохих ёслолд урьж байна” гэв.

Эх сурвалж: МХБ

Back to top button