БизнесТехнологи

Т.М.Рох: Galaxy S24 та бидний харилцааг өөрчилж, дараагийн арван жилийн инновацийг бадраалаа

Өнгөрсөн шөнө буюу 17-18-нд шилжих үед монголын цагаар 02.00 цагт гар утасны хөгжилд тэмдэглэгдэн үлдэх явдал болж өнгөрлөө. Дэлхий дахинд хиймэл оюун ухааны гайхамшиг болсон “Samsung Electronics” компани өөрсдийн бүтээсэн  SANSUNG GALAXY S24 утсыг олон нийтэд танилцуулсан юм.

Samsung Galaxy S24 загвар нь Galaxy S24, Galaxy S24 Plus, Galaxy S24 Ultra гэсэн 3 загвартайгаар танилцуулагдсан. Энэхүү танилцуулгаа өөрсдийн шинэ загварын Galaxy AI, Galaxy S цувралаараа дамжуулан олон нийтэд хүргэсэн нь хөдөлгөөнт төхөөрөмжүүдийн болон хэрэглэгчдээс тавигдах шаардлагыг дахин нэг алхам ахиулсан явдал болж байгаа юм.

Galaxy AI нь Galaxy S24 цувралын бүхий л үзүүлэлтийг нэмэгдүүлсэнээс гадна текст болон дуу хоолойг шууд орчуулж харилцагчтайгаа саадгүй ярилцах боломжийг танд олгоно. Энэхүү хиймэл оюун ухаан таны яриаг бүрэн нууцалж байх юм. Орчуулагчийн тусламжтайгаар харилцан ярианы үед дэлгэцийг хуваасан хэлбэрээр харагдуулж та яриаг нь шууд л уншиж байх юм. Энэ нь интернетгүйгээр ажиллах боломжтой тул та хэзээ ч, хаана ч ашиглах боломжтой гэдгээрээ гайхалтай.  

Шинэ загварын нээлтийн үеэр “Энэхүү Galaxy S24 цуврал нь бидний дэлхийтэй харилцах харилцааг өөрчилж, дараагийн арван жилийн гар утасны инновацийг бадрааж өглөө” хэмээн “Samsung Electronics”-ийн тэргүүн Т.М.Рох мэдэгдсэн юм. Мөн “Galaxy S24 нь бидний инновацийн өв уламжлал, та бүхний утсаа хэрхэн ашигладаг эсэх талаарх гүн гүнзгий судалгаанд тулгуурлагдан бүтээгдсэн. Дэлхий даяарх хэрэглэгч нар өдөр тутмын амьдралдаа Galaxy AI ашиглан хэрхэн шинэ боломжуудыг өөрсдөдөө бий болгож буйг харах бидэнд сайхан байна” гэв.

Galaxy S24 таны амьдралыг, утасны хамгийн чухал үүрэг болох харилцаа холбоог хиймэл оюун ухаан буюу AI-ийн тусламжтайгаар шийдвэрлэнэ. Мессеж болон бусад програмын хувьд Chat Assist нь харилцан ярианы аяыг төгс төгөлдөр болгоход туслах болно. Та хамтран ажиллагчдаа эелдэг мессеж илгээх эсвэл олон нийтийн сүлжээний тайлбарт зориулсан богино бөгөөд сэтгэл татам хэллэг оруулахад хэрэглэж болно.  Жолоо барьж байх үед ирсэн мессежийг AI нэгтгэн дүгнэж танд холбогдох хариулт, үйлдлийг санал болгох бөгөөд анхаарал алдагдуулалгүй замын хөдөлгөөнд оролцохоос гадна бусад хүмүүстэй холбоотой байх боломжийг давхар олгох юм.

Амар хялбар хайлт 

Харилцаа холбоо нь Galaxy S24 цувралын ганц ашиг тус биш. Онлайн хайлт нь бүхий л хандлагыг өөрчилж байна. Galaxy S24 загвар нь Galaxy хайлтын системээр дэлхийд тэргүүлэгч Google-д хандаж, энгийн дохио зангаагаар өндөр хурдны хайлт хийх боломж бүрдүүлжээ.

Мэргэжлийн камераар авсан мэт зураг, видео 

 Хүмүүс гар утсаа сонгохдоо хамгийн түрүүнд багтаамж болон камерын үзүүлэлтүүдийг голчлон анхаардаг. Тэгвэл энэ загвар нь аль ч үзүүлэлтээрээ таныг гонсойлгохооргүй. Багтаамжийн хувьд 256GB 12GB RAM, 512GB 12GB RAM болон 1TB 12GB RAM гэсэн 3 боломжит хувилбартай.  

Galaxy S24 цувралын ProVisual Engine нь зураг авахаас эхлээд зургаа олон нийтийн сүлжээнд хуваалцах хүртэл хиймэл оюун ухаанаар ажиллах цогц хэрэгсэл. Алс холоос авсан бүрсгэр, пикселгүй зургууд тань алга болно.  Шинэ 5x оптик томруулдаг линз бүхий Galaxy S24 Ultra-ийн Quad Tele System нь 50 мегапикселийн мэдрэгчтэй ажиллаж 10×10 хүртэл томруулах түвшинд оптик чанарын гүйцэтгэлийг идэвхжүүлдэг. Авсан зурганд сайжруулсан дижитал томруулалт хийгдэж 100 дахин тунгалаг үр дүнг харуулах болно.

Видео бичлэг хийх урд, хойд камер нь гадны дуу чимээг бууруулах зориулалттай тусгай ISP блокоор тоноглогдож зурагчин болон объектын хөдөлгөөнийг ялгах чадвартай. Энэ нь дуу чимээг хасч алсаас ч харанхуйд ч бичлэг хийх боломжийг олгодог. Та зургийнхаа дэвсгэрийн хэсгийг хиймэл оюун ухаанаар дүүргэж болно. Хэрэв зураг муруй байвал хиймэл оюун ухаан нь хоосон зайг бөглөж, бага зэрэг хөдөлгөх шаардлагатай бол объектын байрлалыг тохируулах боломж олгож, анхны байрлалдаа төгс зохицсон зураг авах бололцоог бүрдүүлж өгчээ. Мөн бичлэгээ  удаашруулах шаардлагатай бол хөдөлгөөнд тулгуурлан нэмэлт фрейм үүсгэж, жигд удаашруулж өгнө.

Galaxy S24+ нь 6.7 инчийн болон Galaxy S24 6.2 инчийн дэлгэцтэй. Galaxy S24 Ultra нь 6.8 инчийн хавтгай дэлгэцтэй бөгөөд зөвхөн үзэхэд төдийгүй бүтээмжийг сайжруулахад ч тохиромжтой. Дэлгэц нь хагарч бутрашгүй шил болох Gorilla Glass Victus 3-аар ар өвөргүй бүрхэгдсэн. Энэ нь гэрэлтүүлгийн өргөн хүрээний нөхцөлд 75% хүртэл эрс багассан тусгалыг өгч, нүдэнд тав тухтай үзэх боломжийг бүрдүүлжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button