Бизнес

Б.Энхбаяр: 9177 хуудас нотлох баримтыг эрх бүхий байгууллагад шилжүүлсэн

Улсын Их Хурлын өчигдрийн /2024.01.16/ хуралдаанаар “Нүүрсний” хэргийг Хянан шалгах түр хорооны тайлан дүгнэлтийг сонсож, иргэдийг мэдээллээр хангах хорооны хяналт шалгалтын тайлан, санал дүгнэлтийн тогтоолын төслийг танилцуулав. 

Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр: 

“Энэ удаагийн хяналт шалгалтын хүрээнд түр хороо нь “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ний нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт болон бусад бараа, үйлчилгээ, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой 3.1 сая гаруй хуудас баримт материалыг хамруулсан хяналт шалгалтыг 72 хоногийн хугацаанд хийж, нээлттэй сонсголыг хоёр үе шаттай зохион байгуулсан. Зохион байгуулсан нээлттэй сонсголоор ил болсон 9177 хуудас нотлох баримт, нэгдсэн тайланг Улсын Ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газарт хүргүүллээ. Түр хороо өнөөдөр тайлангаа УИХ-д тавьснаар татан буугдаж байна” гэлээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button