Бизнес

Н.Мягмар: Нас барсан иргэнийг хувьцаа эзэмшигчээс хасах нь хууль зөрчсөн үйлдэл

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороо хэлэлцлээ. Иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцааг тухайн эзэмшигч нас барсан, Монгол Улсын иргэншлээс татгалзсан тохиолдолд хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс хасах нь хуульд нийцсэн эсэх талаарх тайлбарыг сонслоо.   

УИХ-ын Тамгын газрын Хууль, эрхзүйн газрын дарга Н.Мягмар байнгын хороонд өгсөн тайлбартаа:  

“Иргэн нас барсан, Монгол Улсын харьяатаас гарсан тохиолдолд хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс хасагдаж байхаар энэ тогтооолд заасан хувь хэмжээнд багтаан зохион байгуулах” гэсэн нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, 

Мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэж, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хөдлөх, үл хөдлөх, хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй,

Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх опговор, үнийг төлнө”, 

Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх… үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж мөн Иргэний хуулийн 103.1-д “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана.” гэж заасантай нийцэхгүй байна гэх тайлбарыг өглөө. 

Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн нийт хувьцааны:

  • 81.5 хувийг “Эрдэнэс Монгол” компани,
  • 18.5 хувийг нь 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн 2.5 сая иргэн,
  • 0.06 хувийг үндэсний 486 аж ахуйн нэгж тус тус эзэмшиж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button