Спорт
Трэнд:

Олон улсын спортын арга хэмжээний хуанли 2024

I/19 – II/2

  • Залуучуудын өвлийн олимп 
  • Өмнөд Солонгос, Ганвон хотод

Дөрвөн жилд нэг удаа зохиогддог энэхүү олон улсын спортын арга хэмжээнд 14-18 насны тамирчид оролцдог байна. Анх 2018 онд тус наадам skateboarding, авиралт, каратэ, бүжиг гэсэн 4 төрлөөр эхэлж байсан бол энэ жил BMX, кайтбординг, заалны хөл бөмбөг, далайн эргийн гар бөмбөг зэрэг шинэ төрлүүд нэмэгэдэх аж.

II/2 – II/18

  • FINA усанд сэлэлтийн ДАШТ
  • Хаана: Катар, Доха хотод

Уг тэмцээн нь энгийн болон нээлттэй усанд сэлэлт, усан поло, усанд шумбалт, өндөр шумбалт гэсэн таван төрөлд явагддаг байна.

II/2 – II/16

  • Зургаан улсын аварга шалгаруулах регби тэмцээн 
  • Их Британи, Ирланд, Франц, Италид

Олон улсын регбигийн холбооноос зохион байгуулдаг уг тэмцээн нь Англи, Франц, Ирланд, Итали, Шотланд, Уэльс гэсэн Европын зургаан багийн хооронд жил бүр болдог бөгөөд баг бүр нэг багтай нэг л удаа тоглох зарчимтай. Мөн талбайн эзэн улс нь жил бүр солигддог байна. 

II/16 – II/25

  • Ширээний теннисний ДАШТ
  • Өмнөд Солонгос, Бусан хотод

III/19 – IV/8 

  • NCAA-ийн сагсан бөмбөгийн тэмцээн
  • Америкийн Нэгдсэн Улсад

Үндэсний Коллежийн Атлетикийн Холбоо (NCAA) зохион байгуулдаг уг тэмцээн нь жил бүрийн 3-4-р сарын хооронд зохиогддог бөгөөд дэлхий өнцөг бүрээс коллежийн сагсан бөмбөгийн нийт 68 шигшээ баг оролцдог, АНУ-ын хамгийн алдартай спортын арга хэмжээнүүдийн нэг юм.

IV/10 – V/6 

  • Снукерийн ДАШТ
  • Английн Шеффилд дэх Crucible театрт

IV/13

  • Үндэсний ан агнуурын морин уралдаан 
  • Ливерпүүл дэх Айнтри морин тойруулгад

Долоон км гаран зайд уралдах уг морин уралдаан нь 1960 оноос хойш Английн эх газрын телевиз болон BBC-ээр  шууд дамжуулдаг уламжлалтай, 140 орчим орны 500-600 сая үзэгчтэй аж.

V/10-V/26 

  • Мөсөн хоккейн ДАШТ
  • Чех улсад

Дэлхийн Мөсөн Хоккейн Холбооноос удирдан, зохион байгуулдаг тус тэмцээн нь анх 1920 оны зуны олимпийн үеэр зохиогдож улмаар 1968 оныг хүртэл Олимпийн нэг төрөл болж явсан эхлэлтэй ажээ.

V/20 – VI/9 

  • Теннисний Францын нээлттэй тэмцээн 
  • Франц, Парис хотод

Энэ тэмцээн нь Францын их дуулга теннисний дөрвөн тэмцээний нэг бөгөөд анх 1891 оноос эрэгтэй, 1897 оноос эмэгтэй төрөлд зохион байгуулагдаж улмаар 1925 оноос Францын клубууд оролцох боломжтой болжээ. 1972 оныг хүртэл гэрээт мэргэжилтнүүдэд хаалттай байсан ч 1968 онд Нээлттэй аварга шалгаруулах тэмцээн болсон байна.

V/25

  • Английн хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээн
  • Лондонгийн Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд

VI/1 

  • “UEFA” Аваргуудын лиг
  • Лондонгийн Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд

Европын үндэсний лигийн аваргууд буюу шилдэг клубуудын дунд явагддаг тус тэмцээн нь нэг ёсондоо аваргуудын аваргын цомын төлөөх тэмцээн юм.

VI/14 – VII/13 

  • “Copa América” 48 дахь удаагийн ОУ-ын хөл бөмбөгийн тэмцээн
  • Америкийн Нэгдсэн Улсад

Өмнөд Америкийн Хөл бөмбөгийн Холбооны шигшээ багуудын дунд зохиогддог тус тэмцээн нь хөл бөмбөгийн эрэгтэй шигшээ багуудын хооронд явагддаг бөгөөд анх 1916 онд Буэнос-Айрес хотноо тусгаар тогтнолынхоо 100 жилийн ойг тэмдэглэх үеэр Аргентины шигшээ баг Өмнөд Америкийн хэд хэдэн багтай хийсэн тэмцээнээс эхтэй аж.

VI/14 – VII/14

  • Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн “EURO 2024” 
  • Герман Улсад

Европын хөл бөмбөгийн 24 шигшээ багийн дунд явагддаг тус тэмцээн энэ жил 17 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.

VII сард

  • NBA-ийн финал 
  • Америк болон Канадад

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) аварга шалгаруулах тэмцээнийг NBA-ийн финал гэж нэрлэдэг. Анхны NBA-ийн шигшээ тоглолт 1947 онд болсноос хойш улирал бүрийн төгсгөлд зохиогддог уламжлалтай болсон билээ.

VII/1-VII/14 

  • “Wimbeldon” теннисний аварга шалгаруулах тэмцээн
  • Англи, Лондон хотод

Албан ёсоор “The Lawn Tennis Championships” гэж нэрлэгддэг Уимблдоны аварга шалгаруулах тэмцээн нь жил бүрийн 6-7-р сард Лондон хотын захын Уимблдон дахь Бүх Англичуудын клубт болдог бөгөөд түүхэндээ теннисний спортын хамгийн эртний болоод хамгийн нэр хүндтэй тэмцээн юм. 

VII/26-VIII/11 

  • Зуны олимп
  • Франц, Парис хотод

VIII/18 – VIII/25 

  • Сэлүүрт завьны ДАШТ
  • Канад, Хэнли аралд

Тамирчид дан болон давхар сэлүүр, коксгүй болон кокстой хос мөн дөрвөлжин сэлүүр, коксгүй дөрөв, наймаар гэх зэрэг төрөлд өрсөлдөх уг тэмцээн нь ОУ-ын сэлүүрт завьчдын нийгэмлэгээс зохиодог гол тэмцээнүүдийн нэг юм.

IX сард 

  • Австралийн хөлбөмбөгийн үндэсний финал 
  • Австрали, Мельбурн хот

Гол төлөв 9-р сарын сүүлийн 7 хоногт зохиогдсоор ирсэн тус тэмцээнд Австралийн шилдэг 8 багийн хооронд өрнөдөг аж.

X/12 – X/20 

  • Дарвуулт завьчдын Америкийн цомны төлөөх тэмцээн 
  • Испани, Барселонд

Америкийн Дарвуулт завины цом нь бол түүхэн дэх хамгийн эртний олон улсын спортын цомуудын нэг юм. Анх NYYC-ийн гишүүн Жон Кокс Стивенс 6 хүнтэй синдикат байгуулж, Англи руу мөнгө олохоор дарвуулт завиар хөдөлжээ. 

Ингээд 1851 онд Английн Хатан хааны дарвуулт завьны эскадрил болон Нью-Йоркийн дарвуулт завины клуб Английн Уайт арлыг тойрон уралдаж улмаар NY дарвуулт завины клуб түрүүлж, тэмцээний нэрийг “America’s Cup” гэж байхаар тогтсон байна.

XI сард

  • “IWF” Хүндийн өргөлтийн ДАШТ
  • Бахрейн, Манама хотод 

Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос (IFW) жил бүр зохион байгуулдаг тус тэмцээн нь анх 1891 оны 3-р сард Их Британийн Лондон хотод болж байжээ.

XII сард

  • 25 метрийн усанд сэлэлтийн ДАШТ буюу “FINA”
  • Унгар, Будапешт

FINA усан сэлэлтийн ДАШТ-ийг ихэвчлэн “Богино зайн ертөнц” хэмээн нэрлэдэг, ялангуяа усанд сэлэгчид өөрсдөө. Энэ тэмцээн нь зөвхөн усанд сэлэлтийн төрөлд зориулагдсан бөгөөд одоогоор 2 жил тутамд болдог. Усан сэлэлтийн төрлүүд 25 метрийн усан санд (Олимпийн хэмжээний 50 метрийн усан сан гэхээсээ илүү) явагддаг тул үүнийг богино зам гэж нэрлэдэг.

Холбоотой мэдээнүүд

Back to top button