Төрийн хэмнэлтийн тухай хуулийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, хуулийн төсөлд дараах өөрчлөлтийг тусгажээ.
15.2.3-т “сургалт, семинар, хурал зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр, шатахуун, дотоод албан томилолтын зардал”-ыг хориглосон байсан зохицуулалтыг хуулиас хасахаар төсөлд тусгасан байна.
Харин Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж, Төрийн хэмнэлтийн хуулиас эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, зам тээврийн салбарын ажилтнуудыг хасаж өгснөөр эдгээр хүмүүсийн асуудлыг нээж өгч байгаа юм. Товчоор хэлбэл, Төрийн хэмнэлтийн хуулийн хязгаарлалтад орохгүй, тусгай хувцас хэрэглэх асуудлыг нээлттэй болгож зохицуулсан гэж байлаа.
Мөн энэ үеэр гишүүн Ц.Сандаг-Очир;
Энэ хуулийн төслийн “6.5.21-т нийслэлээс алслагдсан аймаг, дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, аймаг, сум, дүүргийн ЗДТГ” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргахаа мэдэгдэв. Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.