Бизнес

Энэ онд БНХАУ эдийн засгаа сэргээхэд голлон анхаарна

Өнгөрөгч 2023 онд БНХАУ-ын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2021 оныхоос дөрвөн их наяд ам.доллараар буурсан дүнтэй гарчээ. Энэ нь олон улсын зах зээлд хамгийн муу үзүүлэлттэй улсын нэгд тооцогдож байна. Цар тахал, үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх хямралын улмаас уналтад орсон тус улс дахь гадны хөрөнгө оруулалт жилээс жилд тогтмол буурч ирсэн билээ. 

Иймд Хятадын Төв банкын зүгээс 2024 онд эдийн засгийн тогтвортой өсөлт, суурийг бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллана гэдгээ мэдэгдлээ. Үүний зэрэгцээ зээлийн тогтвортой хуваарилалтыг хийж, хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд анхааран ажиллуулсанаар харьцангуй хурдан өсөлтийг бий болгож чадна. Мөн олон улсын санхүүгийн зах зээлд идэвхтэй оролцож, дэлхийн эдийн засгийн хамтын ажиллагааг  хөгжүүлэн юаныг олон улсын түвшинд хүргэхэд нааштай алхам хийхээр төлөвлөжээ.

“Fitch Ratings”-ийн зүгээс 2024 оны эдийн засгийн өсөлтийн төсөөлөлдөө 0.2 нэгж хувиар өсгөсөн ч трендээс доогуур 2.1 хувьтайгаар таамагласан байна. Өнгөрсөн оны эцсийн байдлаар хөгжиж буй орнуудын “MSCI index”-ийн 23.77 хувийг Хятадын зах зээл ганцаар бүрдүүлсэн болохыг Bloomberg тооцоолсон.

Холбоотой мэдээнүүд

Back to top button