Авто

Тээврийн хэрэгслийн торгуультай эсэхээ шалгаарай

Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор торгуулиа төлөөгүй жолоочийн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Иймээс иргэн та www.smartcar.mn болон http://torguuli.police.gov.mn/ сайтуудад хандан өөрийн тээврийн хэрэгслийн дугаарыг оруулан Зөрчлийн тухай хуулиар бэлэн бус хэлбэрээр оногдуулсан торгууль байгаа эсэхийг шалгах боломжтой. Мөн дараах төлбөрийн шийдлүүдийг ашиглан тээврийн хэрэгслийн торгуулиа төлж болно.

1. “Гялс банк” аппликэйшн, Statebank.mn сайтын “Гялс цахим банк”-аар, мөн Төрийн банкны салбар дээр биеэр очиж төлбөр төлөх.

2. Egolomt.mn системийн “Интернэт банк”-аар, “Golomt bank” аппликэйшн, “SocilalPay” аппликэйшнаар, “Голомт” банкны салбар дээр биеэр очиж төлбөр төлөх.

3. TDB online banking аппликейшн болон Худалдаа хөгжлийн банкны салбар төвүүд дээр өөрийн биеэр очиж төлбөр төлөх.

4. Төрийн үйлчилгээний нэгдсэн портал E-mongolia.mn цахим хуудас болон аппликейшнаар төлөх.

5. “Smartcar” аппликэйшн, Smartcar.mn цахим хуудас.

6. “Gerege” аппликэйшнаар эсвэл “Гэрэгэ киоск” машинаар дамжуулан биеэр очиж төлбөр төлөх.
Эх сурвалж: Замын хөдөлгөөний удирдлагын төв

Холбоотой мэдээнүүд

Check Also
Close
Back to top button