Бизнес

ОХУ газрын тосны нийлүүлэлтээ бууруулна

Дэлхийн газрын тос нийлүүлэгч улсуудын Өргөтгсөн бүлгийн хуралдаанаар энэ онд газрын тосны нийлүүлэлтээ  үргэлжлүүлэн бууруулахаар тохиролцлоо. Хэдийгээр өмнө нь бүлгийн хуралдаанаас бууруулахаар тохиролцсон ч ОХУ-ын зүгээс 2023 оноос эхлэн экспортын хэмжээгээ нэмэгдүүлсээр байна.

ОХУ-ын зүгээс өнгөрөгч 12 дугаар сард далайн боомтоор өдөрт дунджаар 3.46 сая баррель газрын тосыг дэлхийн зах зээлд нийлүүлжээ. Энэ нь тэдний нийлүүлэлт 11 дүгээр сарын эхэн үеэс хойших хамгийн өндөр дүнтэй нийлүүлэлт боллоо. Гэхдээ  ОПЕК нийлүүлэлтээ бууруулна хэмээн мэдэгсэний дараа ОХУ 2024 оны нэгдүгээр улиралд экспортын хэмжээгээ өдөрт 500 мянган баррелиар бууруулах болсноо мөн давхар мэдэгдсэн.  

ОПЕК-ийн зүгээс нийлүүлэлтээ бууруулах шийдвэр гаргасантай холбогдуулан хоёрдугаар сард Саудын Араб, ОХУ зэрэг Өргөтгөсөн бүлгийн тэргүүлэгч улсын сайд нарын хамтарсан хяналтын хороо хуралдахаар төлөвлөөд байна. Өнгөрөгч 11 дүгээр сард энэ оны эхний улиралд 900 мянган баррелиар бууруулахаар тохиролцсон нь нийлүүлэлтийг 20 орчим хувиар бууруулж, эрэлтийг нэмэгдүүлсэн. Гэхдээ дэлхийн зах зээлд энэ онд газрын тосны хэрэглээ эрс буурах төлөвтэй байгаа болохыг шинжээчид анхаарууллаа.

Эх сурвалж: bloomberg

Холбоотой мэдээнүүд

Back to top button