Life

Цалин нэмэгдсэн ч шимтгэл хасагдахгүй

Өнгөрсөн онд УИХ-аас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660’000 төгрөг, дээд хэмжээг 4’620’000 болгон нэмэгдүүлсэн тул сайн дурын даатгуулагчдын төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ энэ сарын 1-ний өдрөөс сар тутам 89’100-623’700 төгрөг болж нэмэгдсэн байна. Учир нь тэд сайн дурын даатгуулагчийн төлөх шимтгэлийн хувь дүнд өөрчлөлт оруулалгүй 13.5% хэвээр нь үлдээсэн билээ.

Сайн дурын даатгуулагч малчдын хувьд тав хүртэлх жилийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс даахаар хуульчилсан. Тэгэхээр малчдын хувьд цалингийн доод хэмжээгээр 11.5 хувийн шимтгэл тооцож, 50 хувь буюу 37’950 төгрөгийн шимтгэл төлөх болж байгаа юм.

Холбоотой мэдээнүүд

Back to top button