Life

Төлөх нь гарцаагүй 1.0 хувь

Өнгөрсөн онд УИХ-аас Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, энэ сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ.  Уг хуулийн шинэчлэл нь мэргэжлийн, бие даасан ажил үйлчилгээ явуулдаг, худалдаа наймаа эрхэлдэг, урлаг спортын тоглолт зохион байгуулагч, урлагийн бүтээл туурвигч нарт хамааралтай юм.

Гэвч хэн нэгэн үйлчлэгч төлбөрийн баримтаа үйлчлүүлэгч танд өгөхгүй байхад л шинэчилсэн хуулийн заалт үр дүнгээ үзүүлэхгүй байх магадлалтай. Хэдийгээр шинэчилсэн ХХОАТ-ын хуулиас энэ босго дүн үгүй болсон ч НӨАТ-ын босго дүнг хэвээр үлдээсэн учир төдийлөн өндөр дүнд хүрэхгүй байх магадлалтай. Өөрөөр хэлбэл, нэг хуулиас нь босго дүнг хассан ч нөгөөд нь үлдээчихлээ гэсэн үг.

Хуулийн шинэчлэлийн хүрээнд хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд нэг сонголт бий болгосон. Эдгээр хүмүүс үйлчлүүлэгчдэд төлбөрийн баримт олгодоггүй учраас татвар төлөх хоёр боломжийг бүрдүүлж өгчээ.

  1. Нийт орлогоосоо бүх зардлаа хасаж цэвэр ашгийн 10 хувь эсвэл
  2. Дансаар орсон бүх орлогоос зардлаа хасалгүй шууд нэг хувийн татвар төлөх юм.

Эхний хувилбарыг сонгосон татвар төлөгч этгээд хэдэн төгрөгийн ашиг олохдоо хэдий хэмжээний зардал гаргаснаа нотлох үүрэг хүлээнэ. Үүргээ биелүүлэхийн тулд худалдан авсан, худалдсан төлбөрийн баримттай, гаалийн байгууллагад мэдүүлсэн, холбогдох татвар, даатгал төлсөн байх зэрэг хэд хэдэн баримтад тулгуурлан нотлох боломжтой.

Хэрэв төлбөрийн баримтаар орлого нь нотлогдохгүй бол дансаар орсон нийт орлогоос шууд нэг хувийн татвар ногдуулах хуулийн заалт үйлчлээд явна. Гэхдээ хоёр дахь сонголтын оронд орлого зарлагын зөрүү ашгаасаа арав бус нэг хувийн татвар ногдуулсан бол тэдэнд илүүтэй дэмжлэг болох боломжтой байжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button