Life

“Тамирын жавар – 2024” фестивал энэ сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулна

Архангай аймагт зохион байгуулагддаг “Тамирын жавар” мөсний баяр энэ жил нэгдүгээр сарын 12-14-ний өдөр “ARA Complex”-т болох гэж байна. Энэ удаа цоо шинэ хөтөлбөр танилцуулж буй бөгөөд “Winterland International DJ Party”-д БНСУ-ын дижей Potaito, Yesong нар ирнэ.

Түүнчлэн мөсний баяраар далбаат чарга хөлөглөх, мөсөн хананд авирах, мөсний шагай, сур харвааны сургагч багш нараар заалган наадаж, “Хангайн хасар” монгол банхрын үзэсгэлэн үзэх боломжтой ажээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button